БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, Ш.У.Доктор (Sc.D) Б.Уранзаяа сургалтанд хамрагдлаа
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд “Хот суурин газарт усан сан байгуулах, газрын гадаргын усыг хуримтлуулах” сэдэвт сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, Ш.У.Доктор (Sc.D) Б.Уранзаяа, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн харъяа Сав газрын Алтай-Өвөр говь, Буйр нуур-Мэнэнгийн тал, Бөөнцагаан-Орог нуур, Галба-Өөш-Долоодын говь, Дэлгэрмөрөн-Шишхэд гол, Идэр гол, Хануй гол, Сэлэнгэ гол, Орхон-Чулуут гол, Хяргас нуур-Завхан гол, Хөвсгөл нуур-Эгийн гол, Хараа-Ерөө гол, Туул гол, Увс нуур-Тэсийн гол, Үенч-Бодонч-Булган гол, Хэрлэн гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Онги-Таац гол, Онон-Улз голын захиргаад, мөн Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Төв, аймаг, Нийслэлийн БОАЖГазрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа.
Уг сургалтанд онол дээр үндэслэн практик дээр тулгуурлан явагдлаа.
\
Хөх хот, Бугат хот, Баянуур, Үхай, Шанхай хотуудын ус хангамжийн болон Усны барилга байгууламж, Усан цахилгаан станц, боомтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ААН, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Бугат хотын Чинхуа групп: Тус үйлдвэр нь дэлхийд 5-д ордог ус цэвэршүүлэх үйлдвэрийн салбар. Хөх хотын хүн амын унд ахуй, үйлдвэрүүдийг усаар хангах зориулалттай 8 гүний худгаас 10 км шугам хоолойгоор татаж, 6000 м3 эзлэхүүнтэй 3 усан санд хүргэдэг. Усыг хэрэглээнд түгээхээс өмнө 160 үзүүлэлтээр шинжилгээ хийж, усны чанарын 27 стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд түгээдэг. Хатан голоос ус татаж цэвэршүүлэх үйлдвэр: 2.7 км хоолойгоор хоногт 400 мян.тн ус татаж 75 мян м3 багтаамжтай 4 ш усан сантай. Хөх хотын усны үйлдвэрийн удирдах газар: бүрэн автомат тоног төхөөрөмжтэй, ус хангамжийн сүлжээг бүрэн хянаж ажилладаг.
Сашингүн /Sanshenggong/ усан боомт: нийт 18110 кВт хүчин чадалтай 2 усан цахилгаан станц, унд ахуй, газар тариалангийн усалгаа болон үйлдвэрийн усан хангамж, үерийн аюулаас хамгаалах зориулалттай тус боомт нь Бортохой орчмын 6799 га газрыг 4-11 сарын хооронд усаар хангадаг. Хатан голын энэ орчимд жилд нэг удаа загас нутагшуулдаг байна.
Тус боомтын нийт урт нь 325,84 м, тус бүр нь 16 м өргөнтэй, 18 хаалттай ба түүний 5 хаалт нь усан цахилгаан станцад ашигладаг.
Үхай хот: Үхай хот хоногт 40000 м3 ус хэрэглэдэг. Хатан голын усыг газар тариалан болон хотын ногоон байгууламжийн усалгаанд ашигладаг. Хай Бо Ван усан боомт: цахилгаан станц нь 3,8 мВт хүчин чадалтай, ус халиагуурын 16 хаалттайгаас одоогийн байдлаар 10 нь ажиллаж байна. Шороон боомт, үерийн суваг, усан цахилгаан станц гэсэн 3-н хэсгээс бүрдэнэ. Нуурын урт нь 6906м, д.т.д 1076м, дундажаар 18 м гүнтэй.
|
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын Хөдөө аж ахуйн их сургуульд зохион байгуулагдсан сургалтанд усны нөөц, чанарын үнэлгээ, хөрс, усны ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ хийх, хот суурин, хөдөө аж ахуйн газар тариалангийн хэрэгцээнд усыг хурааж хуримтлуулах технологи, ундны цэвэр усны нөөцтэй болох мөн усны барилга байгууламж, усан цахилгаан станц, унд ахуйн үйлдвэрлэлийн усан хангамж ариутгах татуургын талаарх тухайн газар нутагт зохицсон шинэ технологи инновацид суурилсан усны менежментийг хэрэгжүүлэх талаар онол практик хосолсон сургалтад оролцлоо.
Мэдээ бэлтгэсэн: Дэд профессор, Ш.У.Доктор (Sc.D) Б.Уранзаяа
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.