“Төмөрбетоны аян-2019” –ны 10 жилийн ой
ШУТИС-ийн БАС-ийн Барилгын инженерийн салбараас “Төмөрбетоны аян-2019” арга хэмжээг “Байгальд ээлтэй төмөрбетон бүтээц” сэдвээр сарын хугацаанд 2019.10 сараас эхлэн 11 сарын 11, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, байгальд ээлтэй байдлаар хийж бүтээцлэх явдал байв. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан бөгөөд 1-р шат нь төмөрбетон дамнурууг төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших, 2-р шат нь ханын илтгэл, 3-р шат нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих уралдаан байв.
Аяны уралдааныг БАС, “CABS” ХХКК ивээн тэтгэлээ. Уралдааныг “CABS” ХХК-ийн захирал Г.Наран-Очир, “Марс констракшн” ХХК-ийн ер.инженер Б.Ганбаяр, “Акми консалтинг” ХХК-ий инженер М.Баярмагнай нар шүүн, БАС-ийн дэд проф. М.Сугар, ах.багш Д.Энхгэрэл, Ч.Мягмарцэнд, багш Б.Жавхлан, Э.Одонтуяа нар бэлтгэн явуулав.
Энэхүү аян нь анх 2009 онд зохион байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд тасралтгүй амжилттай явагдаж ирсэн бөгөөд энэ жил БАС-ийн 7 баг, ТТДС-ийн 4 баг, ИЗОУИС-ийн 1 баг, ХААИС-ийн 1 баг гэсэн нийт 13 багийн 80 гаруй оюутан оролцсоноос:
1-р байр БАС-ийн “Тулгат”, 2-р байр БАС-ийн “Тоонот”, 3-байр ТТДС-ийн “Бүтээгч Монгол-2” багууд эзэлсэн ба тусгай байрт БАС-ийн “Ангараг”, ТТДС-ийн “Бүтээгч Монгол-1”, БАС-ийн “Дөхөлт”, ХААИС-ийн “TIMELESS” багууд, шилдэг илтгэлд “Тоонот”, шилдэг ханын илтгэлд “Тулгат” багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Төмөрбетон дамнурууны туршилтад оролцсон багууд шүүгч, зохион байгуулагч нарын хамт
Эрдэм шинжилгээний хурлын дараа
1-р байр ба Шилдэг ханын илтгэл- БАС-ийн Б.Буянтогтох ахлагчтай “Тулгат” баг
2-р байр ба Шилдэг илтгэл-БАС-ийн М.Энхжин ахлагчтай “Тоонот” баг
3-р байр-ТТДС-ийн Н.Золзаяа ахлагчтай “Бүтээгч Монгол-2” баг
Тусгай байр-БАС-ийн Г.Түвшинбаяр ахлагчтай “Ангараг” баг
Тусгай байр-ТТДС-ийн Б.Батбуян ахлагчтай “Бүтээгч Монгол-1” баг
Тусгай байр-БАС-ийн Б.Жамсран ахлагчтай “Дөхөлт” баг
Тусгай байр-ХААИС-ийн Б.Тэгшбаяр ахлагчтай “TIMELESS” баг
Аянд амжилттай, идэвхтэй оролцсон багийн оюутнууддаа цаашдын хичээл сурлага, эрдэм шинжилгээний бүтээлд амжилт хүсье.
Барилгын Инженерийн Салбар
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.