“Пассив барилгын олон улсын 23-р их хурал”-д ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр, багш Б.Билгүүн нар амжилттай оролцоод ирлээ

 “Пассив барилгын олон улсын 23-р их хурал”-д ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр, багш Б.Билгүүн нар амжилттай оролцоод ирлээ

ШУТИС, БАС-ийн харьяа Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв нь GERES ТББ-ын “Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч талуудын нэг бөгөөд тус төслийн хүрээнд БАС, ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр, багш Б.Билгүүн, БЭХХТ-ийн судлаач инженер Ж.Ганхуяг, докторант оюутан Н.Хангайсайхан нар 2019 оны 10 дугаар сарын 09-өөс 13-ны хооронд Хятад улсын Гаобейдиан хотод зохион байгуулагдсан “Пассив барилгын олон улсын 23-р их хурал”-д амжилттай оролцоод ирлээ. Хурлын үеэр Пассив барилгын стандарт, технологи, хэрэгжүүлсэн төслийг танилцуулах илтгэлүүд явагдахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулагдсан нь шинэлэг мэдээлэл, технологитой танилцах өргөн боломжийг олголоо.

 

Мөн хурлын үеэр оролцогчид пассив барилгын агаар сэлгэлтийн системийн төлөвлөлт, онцлог болон дулааны гүүрийг тооцоолох арга аргачлалын талаар сэдэвчилсэн сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.

  

Мэдээг бэлтгэсэн: ХБОИС-ын багш Б.Билгүүн