Австри Улсын Венийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн төлөөлөгчид ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуульд айлчиллаа
Барилга Архитектурын Сургуульд 2019 оны 4 сарын 6-наас 9-ний өдрүүдэд Австри Улсын Венийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулиас гадаад харилцааны албаны дарга Agnes Kriz, үйлдвэрийн инженерчлэлийн салбарын эрдэм шинжилгээ хариуцсан профессор Manfred Tragner, олон улсын хөтөлбөр хариуцсан профессор Peter Franz, профессор Christoph Muss, профессор Simon Schneider нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид айлчиллаа. Энэ удаагийн айлчлалаар талууд цаашдын эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Мөн 2019 оны 4 сарын 8-ны өдөр хоёр сургуулийн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрчим хүчний хэмнэлт, халаалт агаар сэлгэлтийн систем сэдэвт семинар зохион байгуулагдав. Семинарт Венийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн профессор Christoph Muss "Cooling load calculation method", Simon Schneider "City scale energy simulation method and required building data", БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр "Future of heating system" сэдвээр лекц уншиж халаалт агаар сэлгэлт мэргэжлийн багш оюутнууд, салбарын мэргэжилтнүүд өргөнөөр оролцов.
Венийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн төлөөлөгчид мөн ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнантай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.