“Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага“ сэдэвт хуралд оролцлоо

“Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага“ сэдэвт хуралд оролцлоо

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, МУ-ын ШУТИС-ийн багш нарын  “Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн  чиг хандлага“ сэдэвт хамтарсан семинар 2018 оны 12-р сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, бүрэлдэхүүн сургуулийн БХБагийн ахлагч, гишүүд нийт 17 багш амжилттай оролцоод ирлээ. 

Хоёр сургуулийн хооронд байгуулсан 2016 оны 04-р сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу ШУТИС-ийн Багшийн Хөгжлийн төв, Байгалийн Улсын Их Сургуулийн Монгол-Оросын хамтын ажиллагааны нөөцийн төв, эдийн засаг бизнесийн удирдлагын тэнхим тус семинарын зохион байгуулагчаар ажиллав.

Хамтарсан семинарыг нээж Байгалийн Улсын Их Сургуулийн ректор Александр Петрович Суходолов мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ  “Байгалийн Улсын Их Сургууль Монголын нэр хүнд бүхий их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь цаашдын хамтарсан судалгаа шинжилгээний ажлын суурь болж байна” гэж  онцлон тэмдэглэж баяр хүргэлээ.

Хамтарсан семинарийн үеэр Байгалийн Их Сургуулийн болон ШУТИС-ийн багш профессорууд илтгэл хэлэлцүүлж Өнөөгийн их сургуулийн багшийн боловсрол, хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцохын зэрэгцээ сургуулиуд салбарын санхүү-менежментийн чиглэлээр болон магистр, докторын түвшиний сургалтаар хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байлаа. Тус аялалыг ШУТИС-ийн МТС-ийн Логистик-Менежментийн мэргэжлийн профессор, доктор Батбаяр ахлах ажилласан бөгөөд тэрээр Байгалийн Их Сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалсан.
 

Хамтарсан семинарт БАС-иас БХБ-ын ахлагч Д.Эрдэнэцэцэг, БХБ-ын гишүүн Б.Буянжаргал нар оролцож, “Компетенций преподавателей Высшего учебного заведания” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Хамтарсан семинарын дараа Байгалийн Улсын Их Сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтын үйл ажиллагаатай танилцаж, багш бэлтгэх, давтан бэлтгэх, ур чадвараа хөгжүүлэх, мэргэших, захиалгат болон нэмэлт сургалтын хөтөлбөрүүдтэй танилцан мэдээлэл солилцоод Байгалийн их сургуулийн материаллаг бааз, номын сан хичээлийн байртай танилцав.


Бэлтгэсэн Б.Буянжаргал