ОЮУТНЫ ГАН ГҮҮРИЙН ТЭМЦЭЭНИЙГ “ГАН ГҮҮР-2019” НЭРИЙН ДОР 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын Инженерийн салбараас санаачлан монгол улсын их, дээд сургуулиудад барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд “ГАН ГҮҮР” тэмцээнийг 2019 оны 4-р сарын 12, 13-ны өдрүүдэд 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
“ГАН ГҮҮР-2019” тэмцээнийг оюутнуудын онолын мэдлэгээ хөгжүүлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх инженерүүдийг бэлтгэх, Азийн ган гүүр тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцох багийг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, хамтран зохион байгуулагчаар Техник, Технологийн Дээд Сургууль ажиллав.
Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн БАС-ийн “АРАВТ-3S”, “MUSTCAD-1”, “MUSTCAD-2”, “THRONES”, “TEAM GRIT”, МехТС-ийн “METALLICA”, ТТДС-ийн “ТӨГС ХҮЧ-2”, “БҮТЭЭГЧ МОНГОЛ-2”, Хүрээ дээд сургуулийн “ INFINITY” багууд тэмцээний дүрмийн дагуу 4,5-4,6 м урттай, 60 см өргөнтэй энгийн дамнуруун гүүрийг өөрсдөө төсөллөж, үйлдвэрийн гангаар үйлдвэрлэж, угсарч, туршин “Илтгэл”, “Угсралтын өртөг”, “Бүтээцийн өртөг”, “Нийт өртөг”, “Гоо зүй”, “Хотойлтын таамаг” гэсэн үндсэн 6 төрлийн Тэргүүн болон Дэд байрын төлөө өрсөлдөж, Ерөнхий дүнгээр Тэргүүн болон Дэд байрын эзнийг тодруулсан юм.
Тус тэмцээн нь жилээс жилд зохион байгуулалт сайжирч, хамрах хүрээ өргөжиж байгаа бөгөөд энэ удаад оролцогч оюутнуудын мэдлэг чадвар, бүтээлч байдал, багийн ажиллагаа зэрэг нь өмнөх жилүүдийн тэмцээнтэй харьцуулахад илүү чанаржсан байлаа.
Энэ удаагийн тэмцээнд багууд дараах байруудыг эзэлж ивээн тэтгэгч, дэмжигчдийн шагналын эзэн болов. Үүнд:
“Илтгэл” төрөлд:
Тэргүүн байр – “АРАВТ-3S” баг
Дэд байр – “TEAM GRIT” баг
“Угсралтын өртөг” төрөлд:
Тэргүүн байр – “АРАВТ-3S” баг
Дэд байр – “MUSTCAD-2” баг
“Бүтээцийн өртөг” төрөлд:
Тэргүүн байр – “МETALLICA” баг
Дэд байр – “АРАВТ-3S” баг
“Нийт өртөг” төрөлд:
Тэргүүн байр – “АРАВТ-3S” баг
Дэд байр – “TEAM GRIT” баг
"Гоо зүй " төрөлд:
Тэргүүн байр – “MUSTCAD-2” баг
Дэд байр – “Бүтээгч Монгол-2” баг
"Хотойлтын таамаг" төрөлд:
Тэргүүн байр – “АРАВТ-3S” баг
Дэд байр – "INFINITY" баг
Ерөнхий дүнгээр:
Тэргүүн байр – “АРАВТ-3S” баг
Дэд байр – “TEAM GRIT” баг
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Монгол дахь салбар, ШУТИС-ийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр 2012 онд төгсөгчид, “Asia Steel Bridge Competition 2017” тэмцээний “Хотойлтын таамаг” (“Prediction of Deflection”) төрлийн Тэргүүн байрын шагналт ШУТИС-ийн “АРАВТ” багийн гишүүн залуу инженерүүд маань шагналын санг гаргаж дэмжиж ажиллав.
Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад хамтран оролцсон ШУТИС-ийн БАС-ийн болон ТТДС-ийн захиргаа, багш нар, оюутнууд болон Эрдэнэт үйлдвэрийн "Барилга засварын цех"-ийн хамт олон болон дээр дурдагдсан ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлье.
Тэмцээний фейсбүүк хуудас: Ган гүүрийн тэмцээн
“Ган гүүр-2019” тэмцээний ЗБК, 2019-04-15
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.