ОХУ – ын Новосибирск хотноо зохион байгуулагдсан Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хуралд БАС – ын багш нар амжилттай оролцлоо

ОХУ – ын Новосибирск хотноо зохион байгуулагдсан Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хуралд БАС – ын багш нар амжилттай оролцлоо

2019 оны 2 сарын 18 – 23 ны өдрүүдэд ОХУ – ын Новосибирск хотноо зохион байгуулагдсан Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хуралд БАС – ын Барилгын инженерийн салбарын профессор, доктор (Ph.D) Я. Дүйнхэржав, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)  Д. Сүнжидмаа, Барилгын инженерийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Ж. Сарантуяа нар амжилттай оролцоод ирлээ.

Бүх Оросын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр барилгын материал, материалын үйлдвэрийн томоохон үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзэж танилцав.

“Architecture & design FORUM” – д

“Siberian building week” үзэсгэлэнгийн үеэр

    

Энэ үеэр Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургуулиас зохион байгуулсан “Повышение качества и эффективность стройтельных и специальных материалов” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд, мөн Колорит ЛКЗ, Сибстринээс зохион байгуулсан “Качество, технологии, инновации” сэдэвт Бүх Оросын эрдэм шинжилгээний хуралд өөрсдийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр ОХУ – ын эрдэмтэн багш, судлаачтай уулзаж харилцан туршлага, санал солилцоод амжилттай сайн явж ирлээ.