"УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XIV БАГА ХУРАЛ
“Дэлхийн Усны өдөр 3 сарын 22”
НҮБ-аас 2019 оны "Дэлхийн Усны өдөр"–ийг "ЦЭНГЭГ УС – ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 81 жилийн ойг угтан Оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн 60 жилийн ойг угтан БОАЖЯам, Усны түншлэл ТББ, Монгол улсын усны академи, Хот, суурингийн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УБ хотын Ус сувгийн удирдах газрын 60 жил төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
Хурлын нээлтийг хөтөлсөн МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан, МУ-ын зөвлөх инженер, профессор И.Батцэцэг
ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Оюутны холбоо, Туул голын сав газрын захиргаа, Монголын усны форум -Ус хэлц ТББ дэмжин хамтран ажилласан.
Хурлын нээлтийг БОАЖЯам, ЮНЕСКО, ШУТИС-ийн БАС-ийн НЭМС-ийн удирдлагуудын мэндчилгээгээр эхэлсэн.
|
|
БОАЖЯамны Усны нөөцийн хэлтсийн дарга н.Эрдэнэбулган |
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга |
|
|
ШУТИС, БАС-ийн захирал, дэд профессор, доктор (Ph.D) Э.Нинжгарав |
УБ хотын Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер н.Дагвасүрэн |
|
Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын захиргааны дарга н.Мандуул, Туул голын сав газрын захиргаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын Оюутны холбоо, Монголын усны форум -Ус хэлц ТББ, Урандринлинг |
зэрэг зочин төлөөлөгч нар ирж мэндчилгээ дэвшүүлэхээс гадна Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейгээс ирүүлсэн илгээлтийг ШУТИС, БАС-ийн УББ-Ivкурсийн оюутан Г.Ариундаваа уншиж танилцуулсан. |
Анх Монгол Улсын Засгийн газрын агентлаг Усны газраас Ус хөгжлийн түлхүүр оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2006 онд санаачилж, эрдэм шинжилгээний хуралд 15 бүтээл оролцож байжээ.
Энэ жилийн хуралд нийт 6 их, дээд сургуулийн 16 багшийн удирдан чиглүүлсэн 27 оюутны 16 бүтээл оролцсон.
“Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурлын эмхэтгэлийг 80 ширхэгжжр хэвлэн гаргасан.
Хуралд 23 байгууллагын төлөөлөл зочид, 62 оюутан оролцсон.
“Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XlV бага хурлын дүн
Ус хөгжлийн түлхүүр 2019 он Шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах эрдэмтэн, профессорууд оролцсон. Үүнд:
Найдан БАТСҮХ - Эрдмийн цол: Геологи минерологийн шинжлэх ухааны ухааны доктор, профессор,
Балжинням БАЛДАНГОМБО - Эрдмийн цол: Хөдөө аж ахуйн ухааны шинжлэх ухааны доктор (Sc.D)
Цэдэндамба БАЛДАНДОРЖ - Эрдмийн цол: Хөдөө Аж Ахуйн ухааны доктор (Ph.D)
Санги ЧУЛУУНХУЯГ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D) профессор
Пүрэв БОЛД - Эрдмийн цол: ШУТИС-ийн Хүндэт профессор
Энэбиш НИНЖГАРАВ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (PhD), дэд профессор
Даваа БАСАНДОРЖ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D)
Цэенбалжир ОЮУНЦАЦРАЛ - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D)
Чойжилсүрэн ЖАВЗАН - Эрдмийн цол: Гидрогеологийн ухааны доктор (Ph.D)
Идэш БОЛОРМАА - Эрдмийн цол: Анагаах ухааны доктор (Ph.D)
Ойдов СҮХБААТАР - Эрдмийн цол: Газарзүй ухааны доктор (Ph.D), профессор
Балжинням БАТСҮХ - Эрдмийн цол: Техникийн ухааны магистр
Баяраа УРАНЗАЯА - Эрдмийн цол: Техникийн шинжлэх Ухааны доктор /Sc.D/
Цэрэнжав АЛТАНСУВД - Эрдмийн цол: Техникийн ухааны доктор (Ph.D)
Шүүгчдийн бүрэлдэхүүн, Ус хөгжлийн түлхүүр, 2019
Усны чиглэлийн эрдэмтэдийн зөвлөлийн төлөөлөл 14 шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурлыг шүүж, дараах дүнг шүүгчдын онооны дундажаар гаргасан.
Нийт илтгэгчид, Ус хөгжлийн түлхүүр, 2019
Шалгарсан оюутнууд 2019:
Тэргүүн байр 1
Дэд тэргүүн байр 2
Гутгаар байр 3
Тусгай шагнал 2
Нэрэмжит байр 2
Эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд бүтээлээ ирүүлсэн оюутнуудад батламж гардуулав.
Дараа жилийн хурлыг ХААИС уламжлан хариуцан зохион байгуулахаар болов.
Мэдээ бэлтгэсэн: ХБОИСалбарын дэд профессор, доктор /Sc.D/ Б.Уранзаяа
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.