“NGB center of Mongolia” сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаа
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-д Европын холбооны ERASMUS-GREB (Modernization of the Curricula in sphere of smart building engineering-Green Building) буюу “Ногоон барилга байгууламж, ухаалаг хот төлөвлөлтийн инженерийн сургалтын төлөвлөгөө шинэчлэн боловсруулах” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн үндсэн зорилго нь Ухаалаг барилга байгууламж буюу байгаль орчин ээлтэй Ногоон барилгын салбарыг Монголд хөгжүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргах сургалтын төлөвлөгөө шинэчлэн боловсруулах, Европын холбооны их дээд сургуулийн туршлага мэдээллээс харилцан суралцах, төсөлд оролцож байгаа бусад их дээд сургуулиудтай онлайнаар холбогдох боломжтой сургалтын төвийн салбар сүлжээ байгуулах зэрэг олон давуу талуудыг хэрэгжүүлж байна.
GREB төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн (БАС) Хүрээлэн буй орчны инженерийн салбарт “NGB center of Mongolia” сургалтын төв шинээр байгуулагдаж байна. Тус төвийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 02 сарын 19-нд болж байна.
Сургалтын төвд 50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар онлайн сургалтын хэрэгсэл болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер, 3D принтерээр тохижуулж Ногоон барилга, Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, Smart City буюу Ухаалаг хот төлөвлөлтийн чиглэлд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалт эрчимтэй явагдах нөхцөл боломж бүрдэж байгаа онцлогтой юм.
Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг. Тухайлбал, үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усны хэмжээ хэт ихээр нэмэгдэж төв цэвэрлэх байгууламж ачааллаа дааж чадахгүй маш хүнд байдалд орсон, дулааны алдагдал ихтэй орон сууц гэр хорооллын улмаас үүсч байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн, авто машины түгжрэл нь хэт ихэссэн зэрэг олон асуудал хурцадмал байдалтай байгаа өнөө үед байгаль орчинд ээлтэй, бохир ус маш бага зарцуулдаг Ногоон барилга байгууламж, Ухаалаг хот төлөвлөлтийн тухай боловсрол, мэдлэг мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой юм. Ялангуяа энэ талын өргөн мэдлэгтэй, мэргэшсэн инженерийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул GREB төслийн зүгээс хэрэгжиж байгаа сургалтын төв дээрх олон асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал алхам болж байгаа юм.
Бэлтгэсэн: GREB төслийн менежер, БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.