Дэлхийд 36-д эрэмбэлэгддэг Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС.Барилга Архитектурын Сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ сунгагдлаа

Дэлхийд 36-д эрэмбэлэгддэг Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС.Барилга Архитектурын Сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ сунгагдлаа

ШУТИС.Барилга Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургууль хоорондын хамтын ажиллагаа анх ШУТИС.БИАС-ийн дэд захирал (тухайн үеийн нэрээр) Э.Нинжгарав, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Kim Jae Young нарын санаачлагаар 2014 оны 02сарын 17нд ШУТИС-Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Захирлуудын түвшинд хамтын гэрээ байгуулснаар эхэлсэн юм. Уг гэрээ нь ШУТИС.БАС-д Барилгын Инженер, Хүрээлэн буй Орчны Инженер, Хот төлөвлөлтийн чиглэлээр суралцаж буй магистр, докторын оюутнууд хөнгөлөлттэй нөхцлөөр буюу Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилга Хүрээлэн буй Орчны Инженерийн Сургуульд ШУТИС.БАС-ийн нэг кредитийн үнэлгээний зардлаар суралцах, ШУТИС.БАС-д цуглуулсан кредитийг дүйцүүлэн тооцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. Уг гэрээний хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан ШУТИС.БАС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Э.Нинжгарав 2018 оны 11 сарын 26-12 сарын 01-ний хооронд Сөүлийн Үндэсний Их Сургуульд томилолтоор ажиллаж, гэрээг 2024 оны 02 сарын 16-ныг хүртэл сунгахаар болж гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн  ШУТИС.БАС-Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулагдаж байсан өмнөх гэрээний заалтуудыг хэвээр үргэлжлүүлэхээр хурлаас шийдвэрлэсэн нь ШУТИС.БАС-ийн төгсөгчдөд мэргэжлээрээ ахисан түвшний хөтөлбөрт элсэж, дэлхийн түвшний мэдлэгийг хөнгөлөлттэй зардлаар эзэмшин, хос дипломтой төгсөх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү: http://www.useoul.edu/global-standing

  

Мэдээг бэлтгэсэн: Э.Нинжгарав