Архитектурын мэргэжлээр, анхны төгсөгчдийн 40 жилийн ойд зориулсан дурсамж уулзалт- онол практикийн хурал болов

Архитектурын мэргэжлээр, анхны төгсөгчдийн 40 жилийн ойд зориулсан дурсамж уулзалт- онол практикийн хурал болов

ШУТИС Архитектурын салбар, Монголын архитекторуудын холбоотой хамтран 2018 оны 11 сарын 21-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын өрөөнд ШУТИС-ийн Архитектурын салбарын анхны төгсөгчдийн уулзалт, бага хурлыг зохион байгууллаа.

 

Хурлыг нээж БАС-ийн захирал Э.Нинжгарав үг хэлэв. Хуралд анхны төгсөгч 13 архитектор , БАС-ийн захирлын зөвлөлийн гишүүд , профессор багш оюутнууд өргөнөөр оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Хурлын эхэнд анхны төгсөгчдөөс мэргэжлийн хичээл зааж байсан ахмад багш, эдүгээ 80 насыг зооглож буй  МУ-ын гавьяат барилгачин ШУТИС-ийн хүндэт профессор Я.Шархүү доктор , Ч.Дагшигдорж нарт хүндэтгэл үзүүлэхийг зэрэгцээ нэрэмжит анхны цомоо Архитектурын 1-р курсийн оюутан Б.Мөнхжинд гардуулан өгч, сургууль салбар, Монголын архитекторуудын эвлэлд мэргэжлийн номын дээж гардуулав.

 

Анхны төгсөгчдийг хүндэтгэж сургууль, салбар дурсгалын зүйл гардуулсан бол МАЭ- н номын санг “Анхны төгсөгчдийн” нэрэмжит болгов.

Онол практикийн бага хуралд захирал Э.Нинжгарав, салбарын эрхлэгч И.Гончигбат  багш, С.Амгалан , анхны төгсөгч Л.Бямбасүрэн , З.Оюунбилэг нар Монголын архитектурын боловсролын тогтолцоо, салбарын түүхэн хөгжил , орчин үеийн чиг хандлага, хот байгуулалтын бодлого, төлөвлөлт ба дурсгалт барилгын чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

 

Энэхүү арга хэмжээ нь ШУТИС, БАС-ийн 60 жилийн ойг угтаж зохион байгуулснаараа онцлог, сургууль төгсөгчдийн эргэх холбоог бататгаж, оюутан залууст уламжлагдан зохион байгуулагдаж байх ач холбогдлоороо үр дүнтэй ажил боллоо.