БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Барилгын менежментийн салбарын багш Ли Чен Барилга Архитектурын Сургуульд айлчлав

БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Барилгын менежментийн салбарын багш Ли Чен Барилга Архитектурын Сургуульд айлчлав

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг болох БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Барилгын менежментийн салбарын багш Ли Чен 2018 оны 11 сарын 20-ны өдөр Барилга Архитектурын Сургуульд хүрэлцэн ирж, Цинхуа Их Сургууль болон Олон улсын барилгын менежментийн магистрын хөтөлбөрийн талаар  БАС-ийн багш нар, оюутан залууст танилцуулга хийлээ.

Мөн БАС-ийн захирал Э.Нинжгарав, холбогдох албаны хүмүүс Цинхуа Их Сургуулийн Барилгын менежментийн салбарын багш Ли Ченийг хүлээн авч уулзан БАС, Цинхуа Их Сургуулийн хоорондох хамтын ажиллагааны талаар санал солилцов.