ЖИ СИ АР МОНГОЛИА ХХК-ийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ Барилга Архитектурын Сургуулийн оюутнууд хамрагдлаа

ЖИ СИ АР МОНГОЛИА ХХК-ийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ Барилга Архитектурын Сургуулийн оюутнууд хамрагдлаа

Жи Си Ар Монголиа ХХК нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс ХХК”, Австралийн “Clough”, болон “RUC Mining” компаниудын хамтарсан нэгдэл юм. Жи Си Ар Монголиа ХХК нь уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь Жи Си Ар Монголиа ХХК нь нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Дээд Сургуулиудад Барилгын инженер, Цахилгааны инженер, Уул уурхайн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдын сурч хөгжих боломжийг дэмжин, улмаар компанийхаа ирээдүйн боловсон хүчнийг сонгож, бэлтгэхэд оршино.

Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт Барилга Архитектурын Сургууль Барилгын инженерийн салбарын Иргэний ба үйлдвэрийн барилгын 4-р дамжааны оюутан А.Бямбажаргал, Б.Энх-Амгалан, С.Түвшин, М.Ариунтуяа, 3-р дамжааны оюутан О.Мягмарзаяа, Б.Жамсран нар хамрагдлаа.  Тэтгэлэг нь 1 жилийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцхаас гадна дадлага хийх ажлын байраар хангаж байгаагаар онцлог юм. 

ШУТИС БАС нь хамтран ажилладаг байгуулага компаниудтайгаа идэвхитэй үйл ажиллагаа өргөжүүлэн оюутнуудынхаа сурах идэвхийг цаашид ч үргэжлүүлэн ажиллахдаа таатай байх болно.