ИТДБ төслийн хүрээнд ШУТИС-ийн багш нар Японы их дээд сургуулиудад зэргийн бус сургалтанд хамрагдав
ИТДБ-ын төслийн хүрээнд хэрэгжиж буй Хамтарсан бакалаврын Барилга, Хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженерийн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг хөгжүүлэн сайжруулах чиглэлээр Японы их сургуулиудын туршлагыг судлах, шилжин суралцаж буй оюутнуудтай уулзах, Японы инженерийн боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага JABEE-ийн үйл ажиллагаатай танилцах үндсэн зорилготойгор ШУТИС-ийн тус бүр 4 хүний бүрэлдхүүнтэй 3 баг 2018.10.22-11.04-ний өдрүүдэд Япон улсад ИТДБ-ын төслийн зэргийн бус сургалтанд хамрагдан ажиллаад ирлээ.
Барилга, Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг хариуцан БАС-ийн дэд захирал Ж.Азжаргалаар ахлуулсан ХШУС-ийн дэд захирал А.Сарнай, БАС-ийн БИС-ын дэд профессор М.Оюунчимэг, ШУТИС-ийн СБЗГ-ын мэргэжилтэн А.Оюундэлгэрэх нарын бүрэлдэхүүнтэй баг Нагаока Технологийн Их Сургууль, Кьюшү Технологийн Их Сургуульд ажиллав.
Энэ удаагийн зэргийн бус сургалтын хүрээнд оюутнуудын кредитийн дүйцүүлэлт, тухайн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдтэй нарийвчлан танилцаж, профессор багш нартай хэлэлцүүлэг хийн, сургалтын орчин, сургалтын явц, номын сан, лабораториудтай танилцахын зэрэгцээ хамтарсан хөтөлбөрөөр амжилттай суралцаад Нагаока ТИС-д шилжин суралцаж буй 11, Кьюшү ТИС-д суралцаж буй нэг оюутантай биечлэн уулзаж, тэдний сургалт, учирсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж санал бодлыг нь сонсов.
Сургалтын төгсгөлд багуудын тайланг JICA байгууллага дээр сонсож хэлэлцэхийн хамт багийн ахлагч нар Японы Инженерийн боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага JABEE-д зочлон үйл ажиллагаатай нь танилцсан болно.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.