Москвагийн эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ

Москвагийн эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ

ОХУ-ын Москва хотын Технологийн Их Сургууль (Российский Технологический Университет-МИРЭА) дээр зохиогдсон “Проблемы инженерной геометрии” сэдэвт Бүх Оросын эрдэм шинжилгээ-арга зүйн бага хуралд ШУТИС-ын БАС-ийн Архитектурын салбарын багш Н.Доржбалдан, Н.Чулуунбаатар нар 2018 оны 10 сарын 19-24-ны хооронд амжилттай оролцоод ирлээ.

 

Тус хурал нь 12 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд манай багш нар тус хуралд анх удаа илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Энэ удаагийн хурал нь Москва, Санкт-Петербург, Новосибирск хотуудын холбогдох сургуулиудын хооронд шууд ОНЛАЙН хийгдсэнээрээ онцлог боллоо.    

 

Мөн хурлын зэрэгцээ зохиогдсон оюутны олимпиадын ажиллагаанд шүүгч, хянагчаар ажиллажээ.

 

Мэдээг бэлтгэсэн: Архитектурын салбарын багш Н.Доржбалдан