Монголын багш нарын баярыг угтан ШУТИС эрдэмтэн багш, доктор, профессоруудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ
Дэлхийн багшийн нарын 24, Монголын багш нарын 52 дахь удаагийн баярыг угтаж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2018 оны 10-р сарын 2-ны өдөр нийт эрдэмтэн багш, доктор, профессоруудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал, дэд захирал болон бүрэлдэхүүн сургуулийн захирал багш, ажилчдын төлөөлөл болсон 400 гаруй оролцлоо.
Үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн захирал П.Очирбат багш нартаа хандан үг хэлж, цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Тус үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн шилдэг багш нарыг шалгаруулж, Боловсрол соёл шинжлэх ухаан яамны шагнал болон бусад холбогдох яам, байгууллагуудын шагналаар багш ажилчдыг шагнан урамшууллаа. Үүнээс:
"ШУТИС-ийн Оны шилдэг судлаач багш" Тэргүүн байр Барилгын инженерийн салбарын профессор академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Дашжамц, "Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш" Гутгаар байр Архитектурын салбарын багш Д.Өлзийсүрэн, "Оны шилдэг бүтээлч багш" Гутгаар байр Барилгын инженерийн салбарын дэд профессор, доктор М.Сугар, мөн "ШУТИС БАС-ийн шилдэг залуу багш" Архитектурын салбарын багш Б.Бизьяасүрэн, "ШУТИС БАС-ийн шилдэг зөвлөх багш" Барилгын инженерийн салбарын багш С.Энхболд нар шалгарлаа.
Архитектурын салбарын ахлах багш О.Ганжаргал, Барилгын инженерийн салбарын дэд профессор Р.Хишгээ, ахлах багш Н.Саранчимэг, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын ахлах багш С.Хаснавч нарыг БСШУСЯамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Архитектурын салбарын ахлах багш Т.Болдбаатар, Сургалтын албаны ажилтан В.Сарантуяа нарыг “БСШУСЯамны жуух бичиг”-ээр, Архитектурын салбарын ахлах багш Ч.Оюунжаргал, Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Гэрэлтцолмон, О.Алтанзагас нарыг “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын багш С.Алтансүх, үйлчилгээний ажилтан Ж.Болормаа, П.Пүрэвсүрэн, Б.Нямчулуун нарыг “Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Архитектурын салбарын ахлах багш С.Золжаргал, багш Э.Болорцэцэг, Б.Бизьяасүрэн, Барилгын инженерийн салбарын ахлах багш Ч.Мягмарцэнд, багш Б.Жавхлан, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын сургалтын мастер Э.Амарзаяа нарыг “БХБЯамны жуух бичиг”-ээр, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын ахлах багш Н.Насанбаяр, Барилгын инженерийн салбарын багш Ж.Дуламжав, Сургалтын албаны ажилтан В.Сарантуяа нарыг БОАЖЯамны “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын багш Д.Мөнхцэцэг, Захирлын туслах Б.Ган-Эрдэнэ, Сургалтын албаны ажилтан О.Батмөнх нар “БОАЖЯамны жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Мэдлэг боловсролтой, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол инженер болгон төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө эрдэм боловсрол, авьяас билэг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй эрдэмтэн багш нар та бүхэндээ Монголын багш нарын баярын мэнд хүргэе!
Мэдээг бэлтгэсэн: БАС Захиргаа
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.