Япон улсын Мияазаки муж дахь Мияаконожёогийн коллежийн архитектурын тэнхим ШУТИС, БАС-ийн Архитектурын салбартай хамтарсан семинар зохион байгуулав

Япон улсын Мияазаки муж дахь Мияаконожёогийн коллежийн архитектурын тэнхим ШУТИС, БАС-ийн Архитектурын салбартай хамтарсан семинар зохион байгуулав

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Япон улсын Мияазаки муж дахь Мияаконоожёогийн коллежийн архитектурын тэнхим, БАС-ийн Архитектурын салбартай хамтран ажиллах гэрээг сунгаж, гэрээнд гарын үсэг зурав. Тус үйл ажиллагаанд Мияаконоожёогийн коллежийн Архитектурын тэнхимийн доктор, туслах профессор Хирофүми Сүгимото, Архитектурын салбарын эрхлэгч доктор, профессор И.Гончигбат болон 2 салбарын багш оюутнууд байлцав.

 

Мөн 9 дүгээр сарын 15, 16-ны өдөр Мияаконоожёогийн коллежийн 4 оюутан, ШУТИС-ийн Архитектурын мэргэжлийн хамтарсан бакалаврын 9 оюутан оролцсон “УБ хотын орон сууцны амьдрах орчны архитектурын судалгаа” сэдвийн дор хамтарсан семинар (workshop)-ийг амжилттай зохион байгуулж, сертификат гардуулав. Цаашид гэрээний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна 2 салбарын багш оюутнууд хамтарсан судалгаа, онлайн хурал, хичээл тогтмол зохион байгуулж тогтмол ажиллаж байхаар тохиролцов.

 

Мэдээ бичсэн: Архитектурын салбарын ахлах багш Д.Болормаа