Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 12 дах удаагийн семинар амжилттай болж өнгөрлөө
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 12 дах удаагийн "Барилга ба Хүрээлэн буй орчин" сэдэвт семинар 2018 оны 07 сарын 04-09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо амжилттай болж өнгөрлөө.
Хамтарсан семинарт ЭНБ дарга Ц.Оюунцацралаар ахлуулсан дэд захирал Ж.Азжаргал, БИС-ын дэд профессор М.Оюунчимэг, ХБОИС-ын дэд профессор Б.Болд, БИС-ын ахлах багш Ж.Сарантуяа, Н.Саранчимэг, ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр, Архитектурын салбарын ахлах багш Э.Пүрэв-Эрдэнэ, С.Амгалан, ЭШИХА О.Мөнхчимэг, захирлын туслах Б.Ган-Эрдэнэ, Архитектур мэргэжлийн докторант Д.Болормаа, Архитектур мэргэжлийн оюутан М.Мөнгөнзаяа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ.
2018 оны 07 сарын 04-ны өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн кампус, номын сан, лаборатори болон Архитектур мэргэжлийн оюутнуудын төгсөлтийн ажлын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж туршлага судлав. Сөүлийн Үндэсний Их Сургууль, Барилга Архитектурын Сургуулийн хамтарсан гэрээгээр докторын сургалтанд суралцаж буй Н.Гантулга өөрийн туршилт, судалгааны ажлыг явуулдаг Structural Design Laboratory -ийг танилцуулав.
Structural Design Laboratory
Архитектур мэргэжлийн оюутнуудын төгсөлтийн ажлын шилдэг бүтээлүүд
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн кампус
2018 оны 07 сарын 05-ны өдөр "Барилга ба хүлээн буй орчин" сэдэвт хамтарсан семинар зохион байгуулагдав. Семинарыг нээж Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилга Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Jae Young Kim үг хэлэв. Семинарт БИС-ын ахлах багш Н.Саранчимэг "Fire Resistance Study on Metal Truss", БИС-ын дэд профессор М.Оюунчимэг, ахлах багш Ж.Сарантуяа нар "Study on Flexural and Compressive Strength Changes of Wooden Structural Members", ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр, Архитектур мэргэжлийн оюутан М.Мөнгөнзаяа нар "The Test Result of Indoor Air Quality of Kindergartens and Recommendation of Improvement", ХБОИС-ын дэд профессор Б.Болд "Traffic Study of Ulaanbaatar City", Архитектурын салбарын ахлах багш Э.Пүрэв-Эрдэнэ "Effort of Urban Renewal and Housing Affordability", Архитектурын салбарын ахлах багш С.Амгалан "The Urban Transformation in case of Ulaanbaatar City", Архитектур мэргэжлийн докторант Д.Болормаа "The Urban Transformation in case of Ulaanbaatar City" сэдэвт илтгэлээр оролцов. Хамтарсан семинарыг ЭНБ дарга Ц.Оюунцацрал, дэд захирал Ж.Азжаргал нар удирдан явуулав. Сөүлийн Үндэсний Их Сургууль Барилга Архитектурын Сургуульд Барилга хот төлөвлөлтийн чиглэлийн ном, сурах бичиг бэлэглэв.
Семинарын нээлт Илтгэгч Н.Саранчимэг
Хамтарсан семинарын хаалт
Мөн өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн "Extreme Performance Testing Center" -тэй танилцаж туршлага солилцов. Уг лабораторит БАС-ийн төгсөгч Т.Лхагвадорж судлаачаар ажилладаг бөгөөд лабораторийн үйл ажиллагааг танилцуулав.
БАС-ийн шилдэг төгсөгч, СҮИС-ийн Лабораторийн үйл ажиллагаатай танилцсан нь
магистрант Т.Лхагвадорж
2018 оны 07 сарын 06-ны өдөр Дайбудо арал дээр байрлах дэлхийд хүчин чадлаараа тэргүүлэгч түрлэгний усан цахилгаан станц "Sihwa Tidal Power Plant"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцуулга лекц
Станцын үйл ажиллагаа
Түрлэгний усан цахилгаан станцын турбины хэсэг Станцын орчны тохижолт ба нарны зайн станц
Станцын үйл ажиллагаатай танилцсан бүрэлдэхүүн
2018 оны 07 сарын 09-ний өдөр Korean Architectural Accrediting Board (KAAB) буюу Солонгосын архитектурын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Buhm-Shik Shin болон албаны хүмүүстэй ЭНБД Ц.Оюунцацрал, Дэд захирал Ж.Азжаргал, Архитектурын салбарын ахлах багш Э.Пүрэв-Эрдэнэ, С.Амгалан нар уулзаж БАС-ийн Архитектур мэргэжлийг олон улсын магадлан итгэмжлэлд оруулах талаар уулзалт хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр
Мөн өдөр ХБОИС-ын дэд профессор Б.Болд, захирлын туслах Б.Ган-Эрдэнэ нар БНСУ-ын KIST (Korea Institute of Science and Technology) болон Барилга Архитектурын Сургуулийн Авто замын сургалт судалгааны төвтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар KIST-ийн захирал Aidan, дэд захирал болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, лабораторитай танилцав.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.