ОХУ-ын Барилга Архитектурын Шинжлэх Ухааны Академ, Москва хотын “АСВ” хэвлэлийн газрын төлөөлөгчид ШУТИС-д ажиллав.

ОХУ-ын Барилга Архитектурын Шинжлэх Ухааны Академ, Москва хотын “АСВ” хэвлэлийн газрын төлөөлөгчид ШУТИС-д ажиллав

ШУТИС-ийн ректор профессор Б.Очирбатын урилгаар ОХУ-ийн Барилга Архитектурын Шинжлэх ухааны Академын дэд Ерөнхийлөгч Академич профессор В.А. Ильичёв, мөн академын сурвалжлагч гишүүн Академич профессор В.Н. Сидоров, АСВ хэвлэлийн газрын ерөнхий захирал профессор Н.С. Никитина нарын төлөөлөгчид 2018.06.13-06.20-ны хооронд ШУТИС-д ажиллав.

Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдав.

  • 2018.06.14-нд Академич В.А. Ильичёв “Хүний ажиллаж, амьдрах эрүүл, аятай тохитой нөхцлийг хангасан хот ба барилга байгууламжийг хүрээлэн байгаа биологийн орон зайтай шүтэлцүүлэн төлөвлөж байгуулах асуудалд” сэдэвт лекц уншиж, чөлөөт ярилцлага хийж семинар хамтран зохион байгуулав.

  • Мөн өдөр ШУТТНомын сангийн үйл ажиллагаатай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээр хийв.

  • 2018.06.15-нд ОХУ-ын БАШУ-ны Академын төлөөлөгчид ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбаттай уулзаж ярилцан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

  • ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульд зочилж тус сургуулийн захирал профессор Э.Нинжгаравтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар чиг шугамаа тодорхойлов.
  • 2018.06.18-нд ШУТИС-ийн дэргэдэх ШУТТНомын сан, БАС-ийн хамтран зохион байгуулсан БАС-ийн профессор С.Нямдоржийн “Англи-Орос-Хятад-Монгол хэлний барилгын геотехникийн 4 боть, Барилгын бүтээцийн 8 боть толь бичиг”-ийн номын нээлт, танилцуулгад оролцож уг толь бичгүүдийн  ач холбогдлыг өндрөөр үнэлэв.

  • Мөн өдөр ОХУ-ын БАШУ-ны Академын төлөөлөгчид МУ-ын БХБ-ын сайд  Х.Баделхантай уулзаж хоёр орны Барилга, Хот байгуулалтын өнөөгийн байдал, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар ярилцав.

  • 2018.06.19-нд Академич В.Н. Сидоров “Барилгын ханын бүтээцийн дулаан техникийн тооцоонд тоон аргыг хэрэглэх онолын үндэслэл” сэдэвт лекц уншиж  чөлөөт ярилцлага, семинар зохион байгуулав.

Ийнхүү ОХУ-ын БАШУ-ын Академын төлөөлөгчдийн айчлал амжилттай болж өнгөрөв.