Азийн Ган Гүүрийн 11 дахь удаагийн тэмцээн“ASIA BRICOM 2018” тэмцээнд ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “АРАВТ-2” баг оролцов

Азийн Ган Гүүрийн 11 дахь удаагийн тэмцээн“ASIA BRICOM 2018 тэмцээнд ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “АРАВТ-2” баг оролцов

 Азийн Ган Гүүрийн 11 дахь удаагийн тэмцээн“ASIA BRICOM 2018” нь Тайландын Srinakharinwirot University-д 2018 оны 5-р сарын 29-31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 6 улсын 15 их сургуулийн баг оролцож түүхэндээ хамгийн олон оролцогчтой тэмцээн боллоо.

Монгол улсаас ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “АРАВТ-2” баг оролцов.

Хүснэгт 1. Оролцсон сургуулиуд

Улс

Их сургууль

1

Japan

Gifu University

2

Japan

Tokyo Institute of Technology

3

Japan

University of Fukui

4

Japan

Tottori University

5

Mongolia

Mongolian University of Science and Technology

6

Thailand

King Mongkut Institute of Technology (KMITL)

7

Thailand

Kasetsart University (Kamphaengsaen Campus)

8

Thailand

Kasetsart University (Sakon Nakhon Province Campus)

9

Thailand

Kasetsart University (Bangken Campus)

10

Thailand

Srinakharinwirot University

11

Indonesia

Universitas Brawijaya

12

Indonesia

University Muhammadiyah Yogyakarta

13

Vietnam

Can Tho University

14

Taiwan

National Central University

15

Taiwan

National Ilan University

 

“АРАВТ” багийн тухай

“АРАВТ-2” баг нь 7 хүний бүрэлдхүүнтэй /зураг-1/. Удирдагч багшаар Т.Мөнх-Өнөр зөвлөх багшаар Э.Даваахүү нар ажиллалаа.

Хүснэгт 2. “АРАВТ” багийн бүрэлдхүүн

Нэр

Хүйс

Мэргэжил, курс

1

О.Бум-Эрдэнэ

Эр

ИбҮБИ-3 /Багийн ахлагч/  Зүүн гар талаас 6

2

Г.Билгүүн

Эр

УБИ-2                                   Зүүн гар талаас 2

3

Г.Нямсайхан

Эр

АБИ-3                                   Зүүн гар талаас 7

4

Н.Ням-Эрдэнэ

Эр

АБИ-3                                   Зүүн гар талаас 1

5

Т.Энхжаргал

Эм

ИбҮБИ-2                              Зүүн гар талаас 4

6

А.Бямбасүрэн

Эм

ИбҮБИ-3                              Зүүн гар талаас 5

7

Ё.Халиун

Эм

ИбҮБИ-3                              Зүүн гар талаас 3

 

            “АРАВТ-2” баг нь 2018 оны 3-р сард зохион байгуулагдсан Монгол улсын Ган Гүүрийн хоёрдугаар тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн ба уг багийн 3 гишүүд буюу ИбҮБИ-3-р курсын оюутнуудыг суурь болгон 2-р курсын бусад мэргэжилийн 3 оюутнуудыг нэгтгэж нэг баг болгон Азийн Ган Гүүрийн тэмцээнд оролцуулав.

Холимог багийн үндсэн зорилго:

  • Монголын тэмцээнд түрүүлсэн багийн гишүүдээр багийг бүрдүүлэв.
  • Алдаан дээр суралцаж ахин амжилт гаргах магадлалтай учир бага курсээс 3 оюутан сонгов.

Тэмцээнд оролцсон байдал

Тэмцээний явц, дүн

  • 2018-5-29  Тэмцээн болох Тайландын Srinakharinwirot University-д шөнө 4:00 цагийн үед очив.
  • 2018-5-29 Өглөө 9:00-д тэмцээний бүртгэл эхэлж, 9:30 цагт тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд оролцов. 9:40-12:00 цагт Илтгэлийн тэмцээн болж, “Аравт-2” баг 1-рт  илтгэлээ тавив.

Үдээс хойш угсралтын бэлтгэл хийж, зөвлөх багш нар маргаашийн тэмцээний дүрмийн талаар хуралдсан. Энэ үеэр дүрэмтэй холбоотой эргэлзээтэй асуудлуудыг манай талаас тодруулж зохих хариултуудыг авч байсан.

  • 2018-5-30 Өглөө 9:00 цагт Угсралтын хэсэг эхэлж, АРАВТ-2 баг 1-р ээлжинд гарч гүүрээ угсарч дуусахад угсралтын нийт хугацаа 8’20”, гүүрийн жин 11,85 кг байв.

      
Угсралт дуусаад ачаалах туршилт эхэлж, АРАВТ-2 баг 1-рт гарч ямар нэг алдаа гаргалгүйгээр гүүрээ ачаалж дуусахад алслалын голын огтлолын хотойлт 5,925мм байлаа. Хотойлтын урьдчилсан таамаг нь 5,135мм байсан учир хотойлтын урьдчилсан таамгаас 0,79 зөрүүтэй гарав. Үлдсэн багууд энэхүү таамгаар манай багаас 6-н баг нь хотойлтыг урьдчилсан таамагтаа илүү дөхөж манай баг 7-р байранд оров. 14:00-15:00 цагт багууд гоозүйгээр үнэлгээ өгөв.

 

 

 

Ийнхүү “АРАВТ-2” баг 11 дахь удаагийн Asia Steel Bridge Competition тэмцээнд оролцож тэмцээний нийлбэр дүн-гээр 15 багаас 7-рт орсон амжилтыг үзүүллээ. Оройн зоогийн үеэр тэмцээний дүнг танилцуулж шагналыг гардуулав.

ТАЛАРХАЛ

ASIA BRICOM 2017 тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан ШУТИС-ийн БАС-ийн захиргаа, ШУТИС-ийн “Реконстракшн” төв, “Ган гүүр” ХК, “Хаан банк” багш нар, хувь хүмүүс, гэр бүл, найз нөхөддөө гүн талархал илэрхийлье. Мөн түүнчлэн дараах хоёр хүнд метал бүтээцийн лаборатортоо бэлдэц бэлдэх, гагнах ажилд тус хүргэсэнд онцгойлон талархаж байна

  1. Механик тээврийн сургуулийн гагнуурын багш И.Ууганцэцэг
  2. Механик тээврийн сургуулийн машин үйлдвэрлэлийн багш С.Батбаатар, Б.Балдан