Урлагийн XVII их наадамд ШУТИС БАС амжилттай оролцож Гран при шагнал хүртлээ
ШУТИС-н бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын хооронд зохион байгуулагддаг Урлагийн XVII их наадам 2018 оны 4 сарын 6-ны өдөр Улаанбаатар чуулгын тайзнаа болж өндөрлөлөө. Урлагийн XVII их наадмыг нээж ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нар үг хэллээ.
Энэ удаагийн Урлагийн XVII их наадамд Барилга, Архитектурын Сургууль 9 номинацаар оролцон ур чадвараа сорьсноос 8 төрөлд нь амжилт үзүүлэн медаль хүртэж, нийт 38 оюутан оролцсон ба 4 номинацад алт, 2 номинацад мөнгө, 2 номинацад хүрэл медаль хүртлээ. Мөн нийт багийн дүнгээрээ 186.3 оноогоор 1-р байранд орж ШУТИС-ийн Урлагийн их наадмын шилжин явах цом авлаа. Урлагийн XVII их наадамд шүүгчээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ш.Мөнхбаяр, GUYS хамтлагийн гишүүн, дууны зохиолч, продюсер,соёлын тэргүүний ажилтан Н.Төгсбаяр, Олон улсын бүжгийн спортын мастер н.Эрдэнэ-Очир нар ажиллаа.
Мэдээг бэлтгэсэн: Б.Дөлгөөндалай
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.