“УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН 2018 ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

“УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН 2018 ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургууль хамтран “УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН 2018” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

Зорилго. Хүн ам өсөн нэмэгдэж, үйлдвэржилт хурдацтай хөгжихийн хэрээр агаар, хөрс болон усны бохирдол ихээр нэмэгдэж ялангуяа цэвэр усны нөөц, ундны усны аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах болсон. Иймээс тулгарч буй өнөөгийн асуудал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг шийдвэрлэх арга зам, хот суурины инженерийн байгууламжийн шинэлэг оновчтой шийдэл, шинэ технологи тоног төхөөрөмжийг таниулан сурталчлах, эдгээр чиглэлээр хийгдэх судалгааны чиг хандлагыг тодорхойлох, инновацийг бий болгох, салбарын байгууллагууд, их дээд сургууль, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачдыг дэмжих, харилцан мэдлэг туршлагаа солилцож хамтарч ажиллахад туслах зорилготой.

Хамрах хүрээ. Усны болон хүрээлэн буй орчны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, багш оюутан, инженер техникийн ажилтан, хувь хүмүүс

Сэдэв. Эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлийн хамрах сэдэв:

  • Усны болон хүрээлэн буй орчны чиглэл,
  • Хот суурины төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын систем,
  • Бохир усны бие даасан цэвэрлэх байгууламж, ус цэвэрлэгээний шинэ технологи, тоног төхөөрөмж,
  • Саарал ус, цэвэрлэсэн бохир ус болон цэвэрлэгээнээс гарах тунадасыг дахин ашиглах оновчтой хувилбарууд,
  • Байгальд ээлтэй шинэ технологи, үйлдвэрлэл

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага.

  • Тухайн салбарт гарсан шинэ технологи, тоног төхөөрөмжийг хамруулах,
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажлын арга аргачлалыг ашигласан байх,
  • Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн,
  • Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх,

Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Дараахь хаягаар орж зааврыг харна уу.

http://must.edu.mn/mn/b3m668/

Хугацаа. Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн материалыг электрон хэлбэрээр 2018 оны 04 сарын 05–ны өдрийг дуустал ШУТИС-ын БАС–ийн Хүрээлэн Байгаа Орчны Инженерийн Салбарын 2- 205 тоот өрөөнд хүлээн авна. Илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд хэвлүүлнэ.

Хурал. 2018 оны 04 сарын 17–ний өдөр ШУТИС –ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд 09:00 цагт эхэлнэ.

Холбоо барих:  ШУТИС–ийн Хүрээлэн Байгаа Орчны Инженерийн Салбар (ХБОИС) (eedmust@yahoo.com) утас 324590-2012

ХБОИС-ын эрхлэгч, дэд профессор С. Чулуунхуяг, утас: 99106743

Ахлах багш П.Сэргэлэн, утас: 99133271 Ахлах багш С.Баасансүрэн, утас: 91033993 Багш С. Эрхэмбаяр, утас: 91916723

Багш Х. Баатарсүрэн, утас: 95090507 Багш С. Очирдорж, утас: 99078483

НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Д.Анхбат (ankhbatd@gmail.com) утас 976-11-320537, 99959969