"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Онол-практикийн бага хурал, Монгол-Японы хамтарсан "Газар хөдлөлт ба инженерчлэлийн асуудлууд" сэдэвт II семинар амжилттай болж өнгөрлөө.

"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Онол-практикийн бага хурал, Монгол-Японы хамтарсан "Газар хөдлөлт ба инженерчлэлийн асуудлууд" сэдэвт II семинар амжилттай болж өнгөрлөө.

       ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төв, Хөрсний механик, динамикийн судалгааны     профессорын багаас  2018 оны 3-р сарын 27-28-ны өдрүүдэд зохионбайгуулсан  "Газар хөдлөлт ба инженерчлэлийн судалгаа" сэдэвт Монгол-Японы эрдэмтэдийн хамтрсан семинар, "Барилга байгууламжийн  геотехникийн асуудлууд" сэдэвт онол-практикийн 12-р бага хурал амжилттай болж өнгөрлөө.

      Энэ удаагийн монгол-японы хамтарсан семинар болон онол-практикийн бага хуралд Япон улсын Тохоку их сургуулийн дэд профессор Сусуму Оно, Хирошима их сургуулийн профессорХарияки  Ямамота, дэд профессор М.Хироюүки нар хүрэлцэн ирж судалгааны ажлын туршлагаасаа хуваалцаж сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдээсээ танилцуулсан нь манай эрдэтэн багш судлаачид, залуу инженерүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй, хариу үйлчлэл сайн барилга байгууламж тооцож төлөвлөх дадлага туршлага эзэмшихэд нь чухал ач холбогдолтой боллоо.

     Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ШУТИС-ийн БАС-ийн 8 багш Япон улсад инженерийн газар хөдлөлийн чиглэлээр суралцаж магистрийн зэрэг хамгаалнаас 2 нь докторын зэрэг амжилттай хамгаалсан ба одоо 3 залуу багш магистр хамгаалсан сургуулиуддаа докторын хөтөлбөрөөр суралцаж судалгааны ажлаа амжилттай үргэлжлүүлж байна.

Мөн "Барилга байгууламжийн асуудлууд" сэдэвт онол-практикийн бага хуралд ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас гадна, Барилгын хөгжлийн төвийн удирдах ажилтнууд, ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, "Сойль Трейд" ХХК, "Инжгеотех" ХХК, "Бодь Пропертийз" ХХК зэрэг манай улсын хувийн хэвшлийн нэртэй компаниудын төлөөлөл бүхий 110 зочид, төлөөлөгч оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хурал, семинар  болж өнгөрлөө.

     Онол-практикийн бага хурлаар монгол орны цэвдэг тархсан бүс нутагт инженерийн барилга, байгууламж барих явцад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой судалгааны үр дүн, өндөр барилгын суурийн зураг төсөл зохиоход гарч буй асуудлууд, барилгын газар доорх хөрсний усыг шүүрүүлэн зайлуулах арга, бетоны технологийн асуудлууд зэрэг орчин үеийн монголын барилгын салбарын судлаачид, зураг төсөл зохиогчид, барилгын төслийн багийн инженерүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шинжлэх ухааны шинэ мэдлэг түгээх ажилд ахиц гаргасан хурал боллоо.

 

БАС-ийн Эрдэм шинжилгээний хурал, семинар зохионбайгуулах ажлын хэсэг