“УС- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээний, онол практикийн XIII бага хурал боллоо
“УС- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээний, онол практикийн XIII бага хурал жил бүр III сарын 22-нд “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-өөр зохион байгуулагддаг. Энэ жил Монгол улсад Усны салбар үүсч хөгжсний 80 жилийн ой тохиосон онцлог жил байлаа. Тус оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 35н илтгэл ирснээс 10 шилдэг илтгэл, 5н постер илтгэл шалгарч хэлэлцүүллээ. Уг шилдэг 10н илтгэлд шалгарсан ШУТИС- БАС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын багш оюутнуудын илтгэл амжилттай оролцон тэргүүн болон дэд байр эзэллээ.
Тэргүүн байранд “Төв цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах технологи” сэдэвт илтгэл Удирдагч багш Д. Басандорж /PhD, дэд профессор/, илтгэгч оюутан Ж. Бат- Эрдэнэ, Н. Баасандорж нар Дэд байранд “ Усны барилгын гидравлик тооцооны онлайн платформ хөгжүүлэх асуудалд” сэдэвт илтгэл Удирдагч багш Б. Аюурзана /PhD/, илтгэгч оюутан Д. Билэгсайхан нар шалгарлаа.
Амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэе.
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.