2017-2018 оны хичээлийн жилийн Барилга Архитектурын Сургуулийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилга Архитектурын Сургуулийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 03 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм.
Магистр оюутны хуралд нийт 22 илтгэлийн мэдүүлэг ирснээс 11 илтгэл хэлэлцүүлэгдлээ. Энэ жилийн хурлын нэг онцлог нь илтгэгч нар илтгэлийн танилцуулгыг англиар бэлтгэн танилцуулсан юм.
Тэргүүн байранд доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжидмаа удирдагчтай магистрант Н.Баяржавхлан "Үнсэн нэмэлттэй хийт бетоны судалгаа" сэдвээр;
Дэд байранд доктор (Ph.D) Б.Лхагвадулам удирдагчтай магистрант Д.Золбооням "Хүнсний хаягдлаас биохий гаргах судалгаа" сэдвээр;
Гутгаар байранд доктор (Ph.D) М.Сугар удирдагчтай магистрант Ж.Дөлгөөн "Төмөрбетон шахалтын элементийн хүйтэн тэсвэрлэлтийн судалгаа" сэдвээр тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон магистрант, докторант нарт өргөмжлөл, шагналыг БАС-ийн Захирлын зөвлөлийн хуралдааны үеэр гардуулав.
Доктор оюутны хуралд Тэргүүн байранд доктор (Ph.D), профессор С.Чулуунхуяг удирдагчтай докторант Х.Баатарсүрэн "Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад шинэ төрлийн органик наалтын судалгаа" сэдвээр; Дэд байранд доктор (Ph.D), профессор Я.Дүйнхэржав удирдагчтай докторант Н.Саранчимэг "Метал хучилтын гал тэсвэршлийн судалгаа" сэдвээр; Гутгаар байранд доктор (Ph.D), профессор И.Гончигбат удирдагчтай докторант Д.Болормаа "Монголд дахин төлөвлөлт хэрэгтэй юу?" сэдвээр тус тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал гардан авлаа.
Шалгарсан илтгэлүүд дараагийн шат болох ШУТИС-ийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд оролцох болно.
Нийт шалгарсан судлаачиддаа зорьсондоо хүрэх илтгэл, зүтгэл, эрмэлзлэлээр дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.