"Green box" зорилтот судалгааны төслийн уралдаан-II
I шатны шалгаруулалт боллоо
Багш, оюутны мэдлэг, чадавхийг сайжруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүнг бодит байдалд нэвтрүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан зорилтыг шийдвэрлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг "Green box зорилтот судалгааны төслийн уралдаан-II"-ыг Канадын Дэлхийн Их Сургуулиудын үйлчилгээ олон улсын байгууллагын Юнитерра төсөлтэй, БАС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Уралдаанд удирдамжийн дагуу нийт 11 баг бүртгүүлэв.
Багийн нэр |
Багийн удирдагч багш |
Багийн гишүүд |
Хайгуулч |
П.Сэргэлэн |
Б.Есөн-Эрдэнэ, Д.Даваажаргал, А.Хасымхан |
Big dream |
Ч.Наранцацралт |
Б.Эрдэмсайхан, Т.Азбилэг, Б.Ганцолмон |
|
С.Энхболд |
Г.Түмэндэмбэрэл, Төгөлдөр, Энхбат |
Идей |
Д.Өлзийсүрэн |
С.Цэнд-Аюуш, Л.Даариймаа, Э.Урангоо |
Эхлэл |
Ц.Уранцэцэг |
Б.Ариунжаргал, Д.Бурмаа, П.Энхчимэг |
Supernova |
Б.Мөнхбаяр |
Б.Болортуяа, Ц.Ариунаа, Т.Энхжаргал |
Compact ger |
Э.Пүрэв-Эрдэнэ |
Б.Лхагвасүрэн, Б.Баярчимэг, Сондор |
Comfortable Housing Engineers |
Э.Болорцэцэг |
Б.Энх-Амгалан, Г.Ганчимэг, О.Чулуунбаатар |
Green home |
Б.Эрдэнэдаваа |
Б.Мэнд-Амар, Б.Батчимэг, Э.Үржингарам |
Tiny comfort box |
Ч.Наранцацралт |
О.Эрдэнэжаргал, М.Мөнгөнзаяа, Г.Энхмөнх |
|
И.Гончигбат |
Б.Бат-Эрдэнэ, Т.Баярцэцэг, А.Баярхүү |
Нийт бүртгүүлсэн оюутнуудад зориулж 2017 оны 12-р сарын 22-ны өдөр Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр "Барилгын эрчим хүчний хэмнэлт", Юниттерра хөтөлбөрийн мэргэжилтэн Normand Rodrigue "Ногоон барилгын арга хандлага", Юнитерра хөтөлбөрийн мэргэжилтэн Yves Carmel "Амьдралын мөчлөгийн үнэлгээ /Ногоон барилга/" сэдвээр багийн гишүүдэд лекц уншив.
Зорилтот судалгааны төслийн уралдааны I шатны шалгаруулалтыг 2018 оны 01-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уралдааныг нээж БАС-ийн Э.Нинжгарав үг хэлж, нийт оролцож байгаа оюутнууддаа амжилт хүслээ. Үнэлгээний комисс БАС-ийн захирал Э.Нинжгарав, БАС-ийн ЭНБ дарга Ц.Оюунцацрал, БЭХХ төвийн захирал Б.Мөнхбаяр, БИСалбарын ахлах багш Ж.Сарантуяа, Архитектурын салбарын багш Д.Өлзийсүрэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бодлого судалгаа хөгжлийн газрын Байгаль орчин эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн М.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан бөгөөд багууд шалгуур үзүүлэлтийн дагуу төслийн санаагаа танилцуулав.
Дараагийн шатанд Э.Болорцэцэг удирдагчтай Б.Энх-Амгалан, Г.Ганчимэг, О.Чулуунбаатар гишүүдтэй "Comfortable Housing Engineers" баг, П.Сэргэлэн удирдагчтай Б.Есөн-Эрдэнэ, Д.Даваажаргал, А.Хасымхан гишүүдтэй "Хайгуулч" баг, Б.Мөнхбаяр удирдагчтай Б.Болортуяа, Ц.Ариунаа, Т.Энхжаргал гишүүдтэй "Supernova" баг, Ч.Наранцацралт удирдагчтай Б.Эрдэмсайхан, Т.Азбилэг, Б.Ганцолмон гишүүдтэй "Big dream" баг, Э.Пүрэв-Эрдэнэ удирдагчтай Б.Лхагвасүрэн, Б.Баярчимэг, Сондор гишүүдтэй "Compact ger" багууд тус тус шалгарлалаа.
Шалгарсан багуудад зориулж 2018 оны 01-р сарын 12-ны өдөр төслөө хэрхэн бизнес болгох талаар мэргэжилтнүүд танилцуулга лекц уншина.
Нийт шалгарсан багуудад дараагийн шатанд нь амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.