ШУТИС БАС-ийн багш нар Чех Улсын Техникийн Их Сургууль, Брногийн Техникийн Их Сургуулиар зочилж, Navisworks-ийн сургалтанд хамрагдлаа

ШУТИС БАС-ийн багш нар Чех Улсын Техникийн Их Сургууль, Брногийн Техникийн Их Сургуулиар зочилж, Navisworks-ийн сургалтанд хамрагдлаа

       2017 оны 12 сарын 2-ноос 11-ний өдрүүдэд Барилга Архитектурын Сургууль болон “People in Need” төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Барилгын инженерийн салбарын багш Н.Саранчимэг, Б.Батчимэг нар Чех улсад Navisworks-ийн сургалтанд хамрагдаад ирлээ. Navisworks програм нь Revit  болон бусад зураг төслийн програмууд дээр байгуулсан загваруудыг нэгтгэн, тэдгээрийн хооронд гарсан алдаа давхцлуудыг илрүүлэх, календарьчилсан төлөвлөгөө хийх, анимаци хийх боломжтой BIM-ийн төрлийн програм юм. Сургалтын хүрээнд Чехийн Техникийн Их Сургууль, Брногийн Техникийн Их Сургуулийн судалгааны төвүүдтэй танилцаж, BIM-ийн багш нартай уулзан BIM-ийг Чех улсад хэрхэн нэвтрүүлж байгаа, сургалтыг хэрхэн явуулж байгаа талаар туршлага судаллаа. Мөн хонины ноосон дулаалгатай барилга, пассив хаус зэргийг үзэж сонирхлоо. 

Мэдээг бэлтгэсэн: Н.Саранчимэг