"Green box" зорилтот судалгааны төслийн уралдаанд оролцохыг урьж байна.

Зорилтот судалгааны төслийн уралдаан - II

Зорилго:

Багш, оюутны мэдлэг, чадавхийг сайжруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүнг бодит байдалд нэвтрүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан зорилтыг шийдвэрлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх

Зорилт:

  • Тогтвортой барилгын шалгуурт нийцсэн сууцны төлөвлөлт гаргах, бодит нөхцөлд турших, үр дүнг олон нийтэд таниулах
  • Улаанбаатар хотын гэр суурьшлаас үүдэлтэй орчны бохирдлыг бодитой бууруулсан шийдэл байх
  • Оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрэн хангасан байх

Төслийн үе шат:

  • Бүртгэл (Registration): Төсөлд оролцох багууд мэдүүлгээ ирүүлэх. Хугацаа: 2017 оны 12 сарын 7-ноос 20-ны өдрийг дуустал (Бүртгэл болон уралдааны материалыг  II байрны 602 тоот өрөөнд авна.)
  • Танилцуулга лекц - 1 (Speaker series - I): Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн багуудад ногоон барилгын талаар мэргэжилтнүүд танилцуулга лекц явуулж, зөвөлгөө өгнө. 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 10 цагт
  • 1-р шат (Semi-final): Төслийн саналыг сонгон шалгаруулах. Багууд дизайны санаагаа танилцуулга (presentation)  хэлбэрээр 2018 оны 1 сарын 9ий дотор бэлтгэж ирүүлэх. 1-р шатны шалгаруулалт 2018 оны 1 сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.
  • Танилцуулга лекц - 2 (Speaker series - II): 1-р шатанд шалгарсан 5 багт төслөө хэрхэн бизнес болгох талаар мэргэжилтнүүд танилцуулга лекц явуулж зөвөлгөө өгнө. 2017 оны 1 сарын 12-ны өдрийн 10 цагт
  • 2-р шат (Final): Эхний шатанд шалгарсан багууд энэ шатанд бүтээлээ нарийвчлан гүйцэтгэх ба техникийн иж бүрэн зураглал болон 3 хэмжээст загварыг багтаана. Багуудын төслийн материал ирүүлэх сүүлчийн хугацаа: 2018 оны 2 сарын 1ий өдрийн 15 цаг. 2-р шатны шалгаруулалт 2018 оны 2 сарын 2-ны өдөр зохион байгуулагдана.

Үндсэн шаардлага:

БАС–ийн багш, оюутны хамтарсан баг төсөл боловсруулж шалгарсан багууд тодорхой санхүүжилт авч төслийг хэрэгжүүлэх. Баг нь салбаруудын төлөөлөл орсон дараах бүрэлдэхүүнтэй байна.

  • Удирдагч багш - 1
  • Архитектурын салбарын оюутан - 1
  • Барилгын инженерийн салбарын оюутан - 1
  • Хүрээлэн буй орчны салбарын оюутан - 1

Баг бүр 3.6м х 3.6м х 2.5м хэмжээтэй 1-2 хүн амьдрах хувийн сууц төлөвлөх бөгөөд цаашид ижил хэмжээтэй модулиар өргөтгөх боломжтой байна.

Төсөлд тавигдах үндсэн шалгуур үзүүлэлтүүд:

  • Хямд өртөгтэй
  • Эрчим хүчний хэмнэлттэй
  • Урьдчилан үйлдвэрлэх (каталог сууц) боломжтой
  • Баганан буюу гадсан суурьтай
  • Цахилгаан халаалттай
  • Ариун цэврийн өрөөтэй
  • Дулаан хамгаалалтын тооцоо хийгдсэн
  • Төсөв бодогдсон
  • Шинэ дэвшилтэт техник технологи ашигласан
  • Бодит байдалд  хурдан хэрэгжих боломжтой

Төслийн урамшуулал, шагнал:

Эхний шатны шалгаруулалтын шагналын сан 1 сая төгрөг ба 5 багийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж шагналын санг төслийн 2-р шатанд бэлтгэхэд зориулан тэгш хуваан олгоно.

Дараагийн шатанд шалгарсан багуудын ирүүлсэн бүтээлийг хөндлөнгийн шүүгчид төслийн үндсэн шалгуурын дагуу  үнэлж, шалгаруулна.

  • 1-р байр - 1 баг: Өргөмжлөл, Кредитийн урамшуулал болон 500,000 төгрөг
  • 2-р байр - 1 баг: Өргөмжлөл, Кредитийн урамшуулал болон 300,000 төгрөг
  • 3-р байр - 1 баг: Өргөмжлөл, Кредитийн урамшуулал болон 200,000 төгрөг

Жич: 1 ба 2 дугаар шатанд шалгарсан бүтээлүүдийн зохиогчийн эрх БАС, болон тухайн багийн хамтын өмч байх болно.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг oyuntsatsral@must.edu.mn хаягаар авна уу.

                                                Тодруулга авах утас:           Ц.Оюунцацрал 99088225

                                                                                                О.Мөнхчимэг 99182386       

 

Бүтээлийн уралдааныг санаачлагч: Барилга Архитектурын Сургууль

Бүтээлийн уралдааныг хамтран зохион байгуулагч: БАС-Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Uniterra хөтөлбөр, МҮХАҮТ