Дүрслэх геометрийн 2017 оны "Сэтгэхүй Дүрслэхүй" сэдэвт АСТ боллоо
БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Дүрслэх геометр” хичээлийн “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ (Авхаалж сорих тэмцээн) 2017.11.25 нд явагдаж дүнгээ гаргалаа.
Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын “Дүрслэх геометр” хичээлийг судлан үзэж буй оюутнууд баг бүрдүүлэн нийт 29 баг оролцон сэтгэлгээ, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний зорилго, ач холбогдол
Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулхад оршино. Тэмцээн гурван үе шаттай явагдаж
I байранд “Эллипсоид-1” баг.
B171350058 М.Гангантөгс, B171350097 Д.Бат-Амгалан
B171050037 Я.Номундарь нар
II байранд “Бөмбөлөг-1” баг.
B171340075 Г.Наранболор, B171050026 Л.Доржбат,
B171320052 Б.Энхцэцэг нар
III байранд “Пирамид-1” баг.
В171320027 Ч.Бадрал, В171320029 Б.Биндэръяа,
В171320067 Ч.Пүрэвсүрэн нар
IV байранд “Цилиндр-2” баг.
В171350200 Б.Энхбаяр, В171350015 Д.Дорждагва,
В171350043 Ч.Отгонтуяа нар
V байранд “Бөмбөлөг-2” баг.
B171350103 Х.Урин, B171020012 Л.Буянбаатар,
B171050038 Г.Мөнгөнболор нар тус тус шалгарлаа.
БАС-ийн дэргэдэх Оюутны зөвлөлөөс хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан тэмцээнд B171050830 Д.Шинэбаяр, В171050037 Я.Номуундарь
нар шалгарав.
Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон нийт багш нартаа болон Барилга, Архитектурын сургуулийн захиргаа, тус сургуулийн оюутны зөвлөлд талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.
ШУТИС БАС Архитектурын салбар
АСТ зохион байгуулах комисс
2017.11.25
“Барилга угсралт-1” номын нээлт боллоо.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.