“Тогтвортой хөгжил-Хог хаягдал 2017” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурал амжилттай болж өнгөрлөө.

 

Монгол Улсын ШУТИС, БАС, Хүрээлэн байгаа орны инженерийн салбараас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Хог хаягдал 2017” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурлаас гарсан зөвлөмж.

Монгол Улсын ШУТИС, БАС, Хүрээлэн байгаа орны инженерийн салбараас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Хог хаягдал 2017” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурал 2017 оны 04 сарын 26-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү бага хуралд төрийн болон төрийн бус, олон нийтийн, хувийн, сургалт судалгааны нийт 12 байгууллагын 46 төлөөлөгчид, 3, 4-р курсийн 40 оюутан оролцож, хөтөлбөрийн дагуу илтгэлүүдийг хэлэлцүүлэж, энэ салбарт тулгамдаж буй асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажил, үйлдвэрлэл тэдгээрийн үр дүнгийн талаар санал бодлоо солилцсон бөгөөд үүнээс үндэслэн дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Манай орны хувьд хог хаягдалыг менежментийг сайжруулахад дараах асуудлууд байна гэж үзээд, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж байна.

  1. Хог хаягдлыг цуглуулан зайлуулж буй өнөөгийн байдал нь эрүүл ахуй, экологи, техник, технологийн шаардлагад бүрэн нийцэхгүй байна. Иймд хог хаягдлыг зайлуулах системийг төлөвлөх үндэсний норматив баримт бичгийг боловсруулан гаргах
  2. Төрийн байгууллага нь хуулийн хэрэгжилтийг хангах дүрэм, журмыг батлаж гаргах,
  3. Судалгаа, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг үйлдвэрлэлтэй холбох, /Тухайлбал “Эко парк Улаанбаатар” төсөл/
  4. Шинээр болон өргөтгөн төлөвлөж буй барилга байгууламжийн зураг төсөлд хог хаягдлыг хэрхэн цуглуулах, хадгалах асуудлыг шийдэж өгч байх талаар Барилгын норматив баримт бичигт тусгах,
  5. Үйлдвэрлэлд нэн тэргүүнд шаардлагатай хүний нөөцийн менежментийг сайжруулах, чадварыг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулах,
  6. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт хог хаягдлын талаар хичээл оруулах,
  7. Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, 3R зарчимыг хэрэгжүүлж буй аж ахуй, албан газар, хувь хүнийг төр засгаас бодлогоор дэмжих, хог хаягдлын судалгааны ажилд хөрөнгө төвлөрүүлэх бодлого баримтлах, үйлдвэрүүдэд гаргаж буй хаягдлаас нь хамааруулж нөхөн төлбөр ноогдуулах,
  8. Монгол орны хувьд хог хаягдлын ангилалыг бий болгох,