ШУТИС-БАС-н “Зочин профессор”, БНСУ-ын Ёнсёй Их Сургуулийн профессор Ким Санг Хёо лекц уншлаа.

ШУТИС-БАС-н Зочин профессор, БНСУ-ын Ёнсёй Их Сургуулийн профессор Ким Санг Хёо лекц уншлаа

ШУТИС-БАС болон Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны урилгаар БНСУ-ын Ёнсёй Их Сургуулийн профессор, ШУТИС-БАС-н “Зочин профессор” Ким Санг Хёо нь “Ган-төмөр бетон ба урьдчилан хүчитгэсэн бүтээцийн холбоосын систем” сэдэвт лекц уншиж, эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд  “Шинэ төрлийн дагуу болон хөндлөн залгаас бүхий урьдчилан хүчитгэсэн төмөр бетон дамнурууг төсөллөх” зэрэг өөрийн боловсруулсан шинэ дэвшилтэт технологи бүхий гүүрийн тооцоо, туршилт, судалгааны ажлыг танилцууллаа.

Энэ удаагийн цуврал лекц тус сургуулийн оюутан багш нар болон инженерүүдийн хувьд туршлага судалсан, шинэ техник технологитой танилцаж цаашид инженерийн төсөллөлтөнд хэрэгжүүлэх олон шинэлэг санааг олж авсан үр өгөөжтэй сургалт болсны зэрэгцээ хоёр сургуулийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж цаашид оюутан, багш солилцох, туршилт судалгааны ажил хийх, сургалтын материаллаг баазыг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн БАС-н оюутнуудтай уулзалт хийж БНСУ-ын Ёнсёй Их Сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахыг хүссэн оюутнуудтай уулзалт хийж, цаашид магистрт элсэн суралцах гарцыг нээж өгсөн өндөр ач холбогдол бүхий айчлал боллоо.

                                                                            Мэдээг бэлтгэсэн О.Алтанзагас, Э.Бумбаяр