Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ “ Юнитерра ” хөтөлбөрийн баг хамт олонтой уулзалт зохион байгуулав.
2017 оны 2 сарын 1-ний өдөр Канад Улсад төвтэй КУДИСҮ байгууллагын “Юнитерра” хөтөлбөрийн зохицуулагч Э.Сүндэр, түншлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Байгалмаа БАС-ийн захирал Э.Нинжгарав, дэд захирал Ж.Азжаргал, ЭНБД Ц.Оюунцацрал, Барилгын инженерийн салбарын эрхлэгч З.Биндэрьяа, Архитектурын салбарын эрхлэгч И.Гончигбат, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын эрхлэгч Б.Болд, багш О.Алтанзагас нар оролцсон уулзалт болов.
Уг уулзалтаар КУДИСҮ байгууллагын үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцаж цаашид манай сургуулийн зүгээс хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Юнитерра хөтөлбөр нь Канад Улсын Гадаад Хэргийн яамаар дамжин хэрэгждэг, Засгийн газрын санхүүжилттэй хөгжлийн хөтөлбөр. КУДИСҮ нь Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй 14 улс оронд 70 гаруй түнш байгууллага, 3000 гаруй сайн дурын ажилтантайгаар Юнитерра хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад 2015 оны есдүгээр сард төлөөлөгчийн газраа нээсэн. Юнитерра хөтөлбөр Монгол Улсад ноос ноолуур, канад модон каркасан барилга гэсэн 2 салбарт хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна. Өнөөгийн түвшинд хүний нөөцийг чадавхжуулах, ногоон барилгыг хөгжүүлэх санаачлагууд дээр Канадын шилдэг туршлага, судалгааг нэвтрүүлэх, норм стандарт боловсруулах, ном гарын авлага боловсруулах, хяналт хийлгэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Хамтын ажиллагааны эхлэл болгож, “Юнитерра” хөтөлбөрийн хүрээнд Канад Улсаас ирж ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж, мэдлэг ур чадвараа солилцох, Канад модон барилга төлөвлөх гарын авлага боловсруулах ажилд хяналт хийж оролцох, мөн “Барилгын төслийн менежмент” сэдвээр сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.
Мэдээг бэлтгэсэн О.Алтанзагас, Э.Бумбаяр
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа