МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
ЗАРЛАЖ БАЙНА
 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний судалгааны сангаас (ҮСС) 2017 оноос хэрэгжих хамтарсан судалгааны төслийн уралдааныг зарлаж байна. 

 1.    Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Солонгосын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны дараах салбар, чиглэлийн ажлууд байна:

·    Байгалийн нөөцийн хадгалалт хамгаалалт болон зохистой ашиглалт /Conservation and utilization of natural resources/

·   Өндөр технологи, мэдээллийн технологи /High-tech, information technology/

·   Био нөөц /Bio resources/

2.    Уралдааны нөхцөл

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Солонгосын талын төслийг ҮСС тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба монгол, солонгосын оролцогчид өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.

Хоёр талын дэмжлэг хүлээсэн 2 төсөл сонгон шалгаруулна. Шалгарсан төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНСУ-ын ҮСС хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 3 жил байна.

3.    Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар цахимаар өргөн мэдүүлнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн саналыг монгол хэл дээр боловсруулсан байх ба сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

 

Утас: (976-51)-263181