Их дээд сургуулиудын дунд зохиогдсон “Техникийн Зураг Зүй” Улсын гуравдугаар олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. ШУТИС- Механик Тээврийн Сургуулийн 2-р дамжааны оюутан Э.Намдаг хувийн дүнгээр 1-р байр, оюутан Б.Энхбаатар 3-р байр эзлэн багийн дүнгээр ШУТИС- Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн баг 2-р байр, ШУТИС-МТС-ийн баг 3 болон 4-р байрыг тус тус эзэллээ.
Оюутнуудаа амжилттай бэлтгэн оролцуулсан ШУТИС-Барилга Архитектурын Сургуулийн багш Л.Мөнхтуяа, Б.Дониддулам, ШУТИС-ҮТС-ийн багш Э.Оюунзаяа болон бусад багш нартаа ажлын амжилт, оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа