Профессор, багш нарын бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо
"Дэлхийн номын өдөр"-т зориулан 04 сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан "Профессор, багш нарын бүтээлийн уралдаан"-д Барилга Архитектурын Сургуулиас профессор, багш нар өөрсдийн бүтээлээр оролцлоо. Барилгын инженерийн салбарын зөвлөх профессор академич Д.Дашжамц нь Дэлхийн шинжлэх ухааны "Томсон Ройтерс" мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр өгүүлэл хэвлүүлж, өгүүлэл нь 43 удаа эшлэл татагдан олон улсын мэдлэгийн санд хувь нэмэр оруулсанг үнэлж "БАТЛАМЖ" олгов. Батламжийг 04 сарын 25-ны өдрийн БАС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр гардуулав.
Профессор, багш нарын бүтээлийн уралдаанд дараах багш нар бүтээлээ ирүүлснээс гадна 2014-2016 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа ШУТИС-ийн Технологийн сан, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (ADB), Инженер технологийн дээд боловсролын төсөл (MJEED)-өөс санхүүжилттэй төслүүдийн үзүүлэн илтгэлүүд үзэсгэлэнд тавигдав.
Олон улсад хэвлүүлсэн бүтээлийн төрөлд:
1. Д.Дашжамц "Permafrost and Geotechnical Investigations in Nalaikh Depression of Mongolia" Journal Sciences in Cold and Arid Regions,Volume 7, Issue 4, August 2015. ISSN 1674-3822., CN 62-1201/P.Science Press.
2. Д.Дашжамц "Research on Foundation Design on Permafrost in Mongolia" The 68 th Canadian Geotechnical Conference, The 7th Canadian Permafrost Conference. Proceedings part II., pages 31-39. 20-23 September 2015.Quebec, Canada.
3. "Methods for Groundwater Lowering and Construction of Drainage System under Buildings in Ulaanbaatar City" Asian Conference on Engineering and Natural Sciences, February 1-3, 2016. Fukuoka, Japan.
4. Ж.Энхтүвшин "Renaissance Architecture and Symmetry" The 10th International Forum on Strategic Technology 2015
5. Т.Зоригт "3-D Lumped Mass Method of Dynamic Analysis for Highrise Building" Sydney, Australia ISEC-08
6. Ц.Уранцэцэг "Research on Using Mongolian Sheep Wool as a Building Insulation Material" The 8th Korea Mongolia Joint Seminar on Civil and Environmental Engineering 2014. Seoul, Korea
Ном сурах бичиг, гарын авлага, орчуулгын бүтээлийн төрөлд:
1. Ж.Гомбо "Хотжихуй онол ба амьдрах орчин" сурах бичиг
2. Г.Базар, П.Отгонбаяр "Харимхайн ба налархайн онол" сурах бичиг
3. Ц.Уранцэцэг, Ц.Дашдорж "Халаалт агаар сэлгэлтийн системийн угсралт" сурах бичиг
4. Ц.Дашдорж Ц.Уранцэцэг Ц.Батчимэг Х.Баатарсүрэн Ц.Алтанцэцэг Д.Пүрэвсүрэн “Сантехник угсралтын технологи” сурах бичиг
5. Я.Дүйнхэржав, М.Сугар "Олон давхар барилгын төмөрбетон бүтээц"
6.О.Алтанзагас, Т.Мөнхбаяр "Орон сууц, олон нийтийн тоосгон барилгын дулаалгатай ханын бэхэлгээний хэсэглэл" зөвлөмж
7. Ц.Уранцэцэг "Монгол хонины ноосыг ашиглан барилгын дулаан алдагдлыг бууруулах судалгаа" Нэг сэдэвт бүтээл
8. Ц.Уранцэцэг Ц.Дашдорж Б.Болормаа Б.Мөнхбаяр Д.Эрдэнэцэцэг Ч.Наранцацрал Х.Баатарсүрэн Б.Билгүүн “Инженерийн лавлах-I”
Төслийн үзүүлэн илтгэлд:
Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Б.Лхагвадулам удирдагчтай "Байгалийн болон үйлдвэрийн бохир усан дах хүнд металлууыг цэвэрлэх нанотехнологийн судалгаа"
Я.Дүйнхэржав удирдагчтай "Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа"
Инженер технологийн дээд боловсролын төсөл
Д.Сүнжидмаа удирдагчтай "Барилгын материалын үйлдвэрлэлд дулааны цахилгаан станцын үнсийг хэрэглэх ногоон ирээдүй төсөл"
ШУТИС-ийн Технологийн сан
Ц.Цоггэрэл удирдагчтай "Газар хөдлөлтийн идэвхитэй бүс дэхь барилга, байгууламжийн ул хөрсний динамик шинж чанарын судалгаа"
П.Сэргэлэн удирдагчтай "Гөлтгөнийн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах, шинэ нэр төрлийн дулаалгын болон тусгай зориулалтын гөлтгөнөт барьцалдуулагч үйлдвэрлэх инноваци төсөл"
Мэдээ бэлтгэсэн БАС.ЭША
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа