Докторын зэрэг хамгааллаа

           Докторын зэрэг хамгааллаа

          2016 оны 03-р сарын 11-ны өдөр  ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн ХБОИС-ын багш Цогтбаяр овогтой Уранцэцэг Монгол хонины ноосон дулаан тусгаарлагч материалын дулаан хамгаалалтын үзүүлэлтийг тодорхойлж барилгын дулаан алдагдлыг бууруулах судалгаа сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа.

           Монгол хонины ноосон дулаан тусгаарлах материалын дулаан хамгаалалтын үзүүлэлтүүдийг судалгааны аргачлалын дагуу тодорхойлох, барилга байгууламжийн төлөвлөлтийг оновчтой болгох замаар хонины ноосон дулаан тусгаарлагч бүхий хашлага бүтээцийн шийдлийн хувилбарыг гаргаж, барилгын дулаан алдагдлыг бууруулахад судалгааны ажлын зорилго оршино.  

      Барилгад зонхилж буй дулааны гүүрээр дамжин алдагдаж буй дулааны алдагдлыг эрс бууруулах арга, аргачлалуудыг боловсруулан гаргах, дулааны эрчим хүчний хэрэглээг зохистой болгох зэрэг нь ихээхэн хэмжээний өртөг хэмнэх улмаар хот, суурин газруудад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд ч дорвитой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой болно.

Докторын зэргээ амжилттай хамгаалсан Ц.Уранцэцэг багшдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.