“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы Тохокугийн Их Сургууль ба ШУТИС-ин БАСургуульд хэрэгжиж буй “Дулааны цахилгаан станцын үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй” олон улсын хамтарсан төслийн хүрээнд 2015-2016 оны эхний хагас ...

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы Тохокугийн Их Сургууль ба ШУТИС-ийн БАСургуульд хэрэгжиж буй “Дулааны цахилгаан станцын үнсийг барилгад ашиглах ногоон ирээдүй” олон улсын хамтарсан төслийн хүрээнд 2015-2016 оны эхний хагас жилийн хүрээнд гүйцэтгэсэн ажил

      Манай улсын хувьд эрчим хүчний 90 гаран хувийг нүүрснээс гаргаж авдаг. Одоо нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа 2, 3, 4 гэсэн 3 томоохон цахилгаан станцуудын шатааж байгаа нүүрснээс ихээхэн хэмжээний хаягдал үнс гардгаас, 2 болон 3-р цахилгаан станцын үнс нь цахилгаан шүүлтүүргүй учир утаатай хамт агаарт цацагддаг. Харин 4-р цахилгаан станц цахилгаан шүүлтүүртэй учир нарийн ширхэгтэй үнсээ гаргадагч одоогоор төлөвлөгөөтэйгээр ашиглаагүй байна.

Манай улсад жилд ойролцоогоор 700 мянган тн үнс хаягдаж байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна.

               

Үнсээр дүүрсэн сангийн хаягдал үнс байгаль                            Одоо дүүрэх гэж буй үнсэн сан     экологийг ихээр бохирдуулж байна.

Хамтарсан судалгааны ажлын хүрээнд одоогийн байдлаар дараах ажлыг гүйцэтгээд байна. Үүнд:

  1. Олон улсын түвшинд хүрсэн судалгааны лаборатори байгуулах зорилгоор эхний ээлжэнд шаардлагатай 12 ширхэг төхөөрөмжийн жагсаалтыг гарган захиалгыг өгч үнийн саналыг авч БАС-ийн дэд профессор, төслийн багийн Монгол талын ахлагч  Д.Сүнжидмаа, ахлах багш Б.Буянжаргал нар Японд очиж тоног төхөөрөмжийн үйл ажилгаатай танилцан, тоног төхөөрөмж нийлүүлэгч “Tounoku Sokki Corp”-ийн ерөнхийлөгч Мориаки Носокайтай уулзав.
  2. Магистр болон доктор оюутныг хүлээн авах Япон талын профессор, сургуулийг олох зорилгоор Японы Тохокугийн Их Сургуулийн профессор Тошинико Наката, Томота Нишиваки, мөн Нихон Их Сургуулийн дэд ерөнхийлөгч доктор, профессор Катсунори Дэмура, барилгын материал ба бүтээцийн лабораторийн дэд профессор, доктор Санжай Париик нартай уулзан Томота Нишиваки 3-р сард, Санжай Париик 8-р сард Монголд ирж судлаач оюутнуудын ажилтай танилцан сонголт хийх талаар тохиролцов.
  3. Төслийн багийн гишүүн, 4-р цахилгаан станцын судалгаа, хөгжлийн албаны дарга Г.Галбадрах, бетон зуурмагийн Примиум конкрийт компаний захирал О.Батмөнх нар Японд цахилгаан станцын үнсийг хэрэглэгчид ашигтайгаар хэрхэн зайлуулах, үнсийг бетонд зөв зохистой хэрэглэх туршилга судлах зорилгоор 7 хоног Япон явлаа.  Үнсний судалгааны ажил нь түүнийг үйдвэрлэгч цахилгаан станц, судалгааны ажлын үр дүнг хэрэгжүүлэгч үйлдвэрлэл, судалгааны баг гурван нягт холбоотой ажиллаж байж амжилтанд хүрнэ гэдэг үүднээс үнс үйлдвэрлэгч, үнс хэрэглэгчийн төлөөлөгчийг судалгааны багтаа оруулан Япон явуулж, туршилга судлууллаа.
  4. Судалгааны багийн гишүүн, БАС-ийн багш Б.Билгүүн нь Японд суралцах эрхийн бичгээ БСШУЯамны сайдаас гардан аваад энэ хавар явах гэж байна.  
  5. Япон талын төслийн багийн ахлагч, Тохокугийн Их Сургуулийн доктор, профессор Д.Пушпалал Монголд 2 удаа ирж Монгол орны үнсний зайлуулалт, хэрэглээний талаар газар дээр нь танилцан дээж авсан ба багийн гишүүдтэй 4 удаа уулзалт зохион байгуулж, судалгааны төлөвлөгөө гарган 3-р сарын 20-оос 4-р сарын 3 хүртэл Монголд ирж хагас үйлдвэрийн туршилт явуулах гэж байна. 

           

Дарханы технологийн сургууль дээрх төслийн таницуулга ба гишүүдийн уулзалт            

                  

ШУТИС-ийн хурлын заалан дахь                                                                  Нихон Их Сургуулийн туршилтын     гишүүдийн уулзалт                                                                                           лаборатортой танилцаж, оюутан                                                                                                                                                                 сургах талаар ярилцав.

 

Төслийн судалгаанд зориулж БУХСургууль дээрх лабораторийн өрөөг төслийн санхүүжилтээр тохижуулж, бетоны 100 ш хэв зэрэг өргөн хэрэглээний багажийг авлаа. 

 

                

    БАС-д суурилуулах пресс                                                      О.Батмөнх, Г.Галбадрах нар Японд

Японы дулааны цахилгаан станц дээр