Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “БАРИЛГЫН МАТЕРИАЛ”-ын
улсын YI олимпиадын удирдамж
Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “БАРИЛГЫН МАТЕРИАЛ”-ын улсын олимпиад 2016 оны 04 сарын 23-ны өдөр явагдана.
НЭГ. Олимпиадын зорилго:
“БАРИЛГЫН МАТЕРИАЛ”ын хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, оюутнуудад барилгын материалын үндсэн шинж чанар, түүний хэрэглээ, сонгож хэрэглэх арга, барилгын материалын тухай шинжлэх ухаанд хандах хандлага, сэтгэлгээг хөгжүүлэхэд олимпиадын зорилго оршино.
ХОЁР: Хамрах хүрээ:
Их дээд сургуулиудын барилгын материалын хичээлийг судалсан буюу судалж буй 1 ба 2-р курсын оюутнууд олимпиадад оролцох ба оюутны код болон сургуулийн тодорхойлолтоор курсыг баталгаажуулна.
ХОЁР: Явагдах дэг:
Олимпиад А, Б, В гэсэн гурван бүлгээр явагдах бөгөөд “А” бүлгийн тэмцээнд онолын мэдлэгийг алгуулах оюутнууд ганцаарчилсан хэлбэрээр, “Б” бүлгийн тэмцээнд “Барилгын материалын лабораторийн туршилт хийх” ажлыг багаар, “В” бүлгийн тэмцээнд “Гэрийн даалгавар”-ыг багаар хийж оролцоно.
“А” бүлгийн тэмцээнд сонирхсон оюутан бүр оролцоно.
ГУРАВ: Бүртгэлийн хугацаа:
Олимпиадад оролцох сургуулиудын мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд ШУТИС-ийн Т байрны 104 тоот өрөөнд авна. Хугацаа хоцорсон тохиролдолд олимпиадад оролцох эрх олгохгүй болно.
ДӨРӨВ: Зохион байгуулагдах хугацаа:
“А” бүлэг – 2016 оны 04 дугаар сарыно 23-ны өдрийн 09:00 цагаас ШУТИС-ийн 2-р байрны 202 тоот өрөөнд,
“Б”, “В” бүлэг - 2016 оны 04-р сарын 23-ний өдрийн 10:00 цагаас ШУТИС-ийн 2-р байрны 17 тоот өрөөнд тус тус явагдана.
Жич: Гэрийн даалгавар “КНАУФГИПС” ХХК-ны хийц, бүтээгдхүүний тухай судлан, “Ротбанд” хуурай хольц материалыг ашиглан туршилт судалгаа хийж, бүтээгдхүүний давуу талуудыг туршилт судалгаагаар баталгаажуулан гаргаж ирэх /биет бүтээгдэхүүн, зурагт үзүүлэн, фото зураг гм/.
“КНАУФГИПС” ХХК-ны хийц бүтээгдхүүний тухай оролцох сургуулиудын оюутнуудад зориулсан сургалт 2016 оны 3-р сарын 12-13-ны өдрүүдэд 9.00-15.00 хооронд ШУТИС-ийн БАС дээр явагдана. Сургалтанд оролцохдоо гэрийн даалгаврын талаар нэмэлт мэдээлэл авч болно.
Гэрийн даалгаврыг дүгнэх журам:
ТАВ: Шагнал, урамшуулал:
“А” бүлгийн тэмцээний дүнгээр 3 оюутан, “Б”, “В” бүлгийн нийлбэр дүнгээр багийн тэмцээний дүнг гаргаж эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Олимпиадын шагналын сан
№ |
Нэр |
Байр |
Зардал |
Нийт |
1 |
Ганцаарчилсан онооны шалгалт /А/ |
I-р байр |
700.000 |
1.650.000 |
II-р байр |
550.000 |
|||
III-р байр |
400.000 |
|||
2 |
Багуудын Б,В үзүүлэлтийн нийлбэр оноогоор |
I-р байр |
1.000.000 |
2.250.000 |
II-р байр |
750.000 |
|||
III-р байр |
500.000 |
|||
|
Дүн |
|
ЗУРГАА: Холбоо барих хаяг:
Зохион байгуулагч: ШУТИС. БАС. БМ ТЕХНОЛОГИЙН БАГ, Кнауфгипс ХХК
Утас: 99058231, 992908458 99441626, 99030091
Е-mail хаяг: xajaa_08@yahoo.com, sunjidmaa_d, bnaran.abs @gmail.com, buyanjargalbatsuren @yahoo.com
Боловсруулсан:. БМТ-н ахлах багш Т.Хажидсүрэн
2015-01-20
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа