Австри улсын Венын Техникийн Сургууль болон ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн оюутан, багш нарын хамтарсан семинар болж өнгөрлөө
Австри улсын Венын Техникийн Сургууль болон ШУТИС, Барилга Архитектурын Сургуулийн оюутан, багш нарын хамтарсан ENERGYBase International Mongolia 2016 семинар 2016 оны 01 сарын 25 -ны өдөр Е-604 тоотод болж өнгөрлөө.
Монгол орны нөхцөлд орон сууцын барилгын эрчим хүчний хэрэглээ, түүнийг бууруулах боломжууд, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ. Энэхүү хэлэлцүүлгийн нэг онцлог нь 2 талаас зөвхөн багш, оюутнууд төдийгүй мэргэжлийн архитектор, барилгын инженерүүд оролцож төлөвлөлт болон бодит байдлын талаар санал солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх саналуудыг дэвшүүлсэнд оршиж байна.
Зураг 1. Семинарын үеэр
Зураг 2. Монголын талын оролцогчид
Зураг 3. Австрийн талын оролцогчид
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа