Монголын барилгын инженерүүдийн холбоо оны шилдгүүдийг шалгаруулна

Монголын барилгын инженерүүдийн холбоо оны

шилдгүүдийг шалгаруулна

Монголын барилгын инженерүүдийн холбоо нь 2001 оноос эхлэн жил бүр Оны шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Шалгаруулалтын зорилго нь  гишүүдийнхээ   ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны шилдгүүдийг Холбооны Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ.

МБИХ-ны 2015 оны "ОНЫ ШИЛДГҮҮД"-ийг дараах номинациудаар шалгаруулна. Үүнд:

  •          Оны Шилдэг бүтээл
  •          Оны Шилдэг инженер /холбогдох материалыг  анкетаас  үзнэ үү./
  •          Оны Шилдэг залуу инженер /холбогдох материалыг  анкетаас  үзнэ үү./
  •          Оны Шилдэг оюутан
  •          Оны Шилдэг дэмжигч байгууллага

Шалгаруулалтын материалыг 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд материалыг файл /word/-аар mace@mace.org.mn хаяг руу илгээх болон хэвлэмэл байдлаар МБИХ-ны байранд хүлээн авна. 

Дээрх материалтай танилцаад өөрийн сургуулиасаа тус “ШИЛДЭГ ОЮУТАН” номинацид нэр дэвшүүлэх оюутныг тодорхойлж материалыг хүргүүлэхийг хүсэж байна.

Шилдэг оюутанд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

  1.      Оюутны сурлагын дүнгийн голч дүн
  2.      Суралцаж буйг нотлох сургуулийн тодорхойлолт
  3.    Нэр дэвшигч оюутны тухай ангийн багш, сургалтын алба, тэнхимийн эрхлэгч,        сургуулийн захиралын тодорхойлолт /аль нэг нь байж болно./
  4.  Суралцаж байх үеийн олон нийтийн болон ЭШХ, уралдаан тэмцээнд оролцож байсаныг тодорхойлох өргөмжлөл, гэрчилгээний хуулбар
  5.      Цээж зураг 1%

Дээрх материалуудыг бүрдүүлээд холбооны хаягаар хүргүүлнэ үү. /МБИХ-ны байр БГД 16-р хороо, Максмолл төвийн зүүн талд өөрийн байр/

Асуух тодруулах зүйл байвал 99085635 утсаар холбогдоно уу