Хөрсний Механикийн Улсын III Дахь Удаагийн Олимпиад
амжилттай болж өнгөрлөө
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Барилгын инженерийн салбараас 2015 оны 11-р сарын 21-ний өдөр Хөрсний Механикийн Улсын III Дахь Удаагийн Олимпиадыг амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Нийтдээ 8 Их, Дээд сургуулиудын оюутнууд өрсөлдсөнөөс 1-р байр ШУТИС-Барилга Архитектурын Сургууль, 2-р байр Техник Технологийн Дээд Сургууль, 3-р байр Тээврийн Дээд Сургууль, Тусгай байранд Монголын Үндэсний Их Сургууль болон Монголын Үндэсний Техникийн Дээд Сургуулиуд тус тус байр эзэллээ. Тус олимпиадад идэвхитэй оролцсон нийт сургуулиуд, багш нар, оюутнууддаа цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Мэдээг бэлтгэсэн: БАС, Барилгын Инженерийн Салбар
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа