The 4th Asian Contest of Architectural Rookie's Award

                 The 4th Asian Contest of Architectural Rookie's Award

    Вьетнам улсын Хо Ши Минь хотын тусгаар тогтнолын ордонд 2015.10.23-25ны хооронд зохион байгуулагдсан Азийн орнуудын олон улсын архитектурын сургуулиудын шилдэг оюутнуудын уран бүтээлийн 4-р тэмцээнд архитектурын 5-р курсын оюутан О. Цоо ‘’Үзэсгэлэнгийн павильон’’ бүтээлээрээ амжилттай оролцоод ирлээ. Мөн салбарын эрхлэгч профессор И.Гончигбат оюутны бүтээл шалгаруулах олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллав. Энэхүү тэмцээнд архитектурын салбарын оюутнуудаас 2дахь удаагаа, шүүгчээр анх удаагаа оролцож байгаа нь энэ юм. Тус тэмцээнд шилдэг оюутнаа оролцуулснаар сургалтын талаар туршлага солилцсон, архитектурын төсөл төлөвлөлт боловсруулах, сургалтын арга зүйг сайжруулах, оюутны сэтгэн бодож урлан бүтээх авьяас ур чадварыг хөгжүүлэх, бусад оюутнуудад үр өгөөжөө өгөх,  азийн орнуудын архитектурын боловсролын аль түвшинд яваагаа харж мэдрэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.