EZCON ХХК БАС-ийн 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов
2009 онд БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай EZCON ХХК нь байгуулагдан Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийг таниулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор БАС-ийн ХБОИСалбар болон Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвтэй хамтран туршилт, судалгааны ажлыг хийж байна.
Судалгааны ажлын зэрэгцээ тус салбарын бэлтгэн гаргаж буй Барилгын бүтээц эдлэлийн технологи, Барилгын материалын үйлдвэрийн технологи мэргэжлийн оюутнуудад бетоны нэмэлтийн чиглэлээр цуврал лекц унших, үйлдвэрлэлийн бааздаа дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр сурлага хүмүүжлээрээ тэргүүний оюутнуудад сургалтын тэтгэлэг олгодог. Эдгээр оюутнуудыг сонгохдоо сурлагын үзүүлэлтээс гадна судалгаа шинжилгээний ажилд оролцсон байдал, идэвхийг харгалзан үздэг.
2015-2016 оны хичээлийн жилд дараахь нэр бүхий 10 оюутанд тус бүр 500 000 төгрөгийн тэтгэлэг олголоо. Үүнд:
№ |
Овог |
Нэр |
Мэргэжил |
1 |
Жаргалсайхан |
Дөлгөөн |
ББЭТ /барилгын бүтээц эдлэлийн технологи/ |
2 |
Мөнхбаатар |
Буянжаргал |
Барилгын бүтээц эдлэлийн технологи |
3 |
Алтансүх |
Мөнхбат |
Барилгын материалын үйлдвэрийн технологи |
4 |
Самбууням |
Сүнжидмаа |
Барилгын бүтээц эдлэлийн технологи |
5 |
Тогтохсүрэн |
Чулуунтулга |
Иргэний ба үйлдвэрийн барилга |
6 |
Гончигбат |
Гэрэл |
Архитектур |
7 |
Ганхуяг |
Ганбилгүүн |
Сантехникийн инженерийн байгууламж |
8 |
Нармандах |
Баттулга |
Усны нөөц экологи |
9 |
Чулуунцоож |
Төгөлдөр |
Иргэний ба үйлдвэрийн барилга |
10 |
Батсуурь |
Халиун |
Архитектур |
Хамтран ажиллах хугацаанд нийт 36 оюутан тэтгэлэгт хамрагдлаа.
Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа сургуулийн захирлын зөвлөл, мэргэжлийн багийн багш нарын зүгээс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.
Мэдээг бэлтгэсэн ЭША
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа