МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ
“ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА”, “АВТОЗАМЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕР” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТАНД ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсад Барилгын инженерийн салбар хөгжиж, мэргэжлийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан инженер, технологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн хүмүүсийг “Иргэний ба үйлдвэрийн барилга”, “Автозамын барилгын инженер” мэргэжлийн эчнээ ангид бакалаврын зэрэг олгох сургалтанд элсэлт авч эхэллээ.
Бүртгэлийн хугацаа: 2015 оны 09 сарын 15-аас 10 сарын 20-ны өдрийг дуустал бүртгэнэ.
Бүртгүүлэх газар: ШУТИС-ийн 2-р байр, 309 тоот өрөө
Бүрдүүлэх бичиг баримт:
-Иргэний үнэмлэх, баталгаат хуулбарын хамт
-Инженер, технологийн чиглэлээр төгссөн бакалаврын диплом эх хувиараа, баталгаажуулсан хуулбарын хамт
-Барилгын инженер чиглэлээр ажиллаж байгааг тодорхойлсон тодорхойлолт
-Цээж зураг 3х4 – 1%
Жич: Эчнээ сургалтаар өмнөх бакалаврын сургалтаараа үзэж судалсан дээд боловсролын суурь ухааны хичээлийг ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох журмын дагуу дүйцүүлэн тооцсоноор богино хугацаанд суралцаж төгсөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл:
|
Өрөө |
Утас |
БАС-ийн Сургалтын алба |
ШУТИС, 2-р байр 2-309 |
323519 - 2006 |
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа