Канад улсын Квебек хотод Геотехникийн олон улсын хурал боллоо
2015 оны 9 дүгээр сарын 19-24 –нд Канад улсын Квебек хотод Канадын геотехникийн судалгааны 69 дүгээр их хурал, Олон улсын цэвдэг судлалын 7 бага хурал болж тус хуралд БАС-ын Барилгын инженерийн салбарын профессор, Монголын Хөрсний механик ба Геотехникийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, академич Д.Дашжамц оролцов.
Эдгээр хурлуудыг Канад улсын Геотехникийн нийгэмлэг болон Олон улсын цэвдэг судлалын нийгэмлэгээс хамтран “Умраас Өмнөдрүү чиглэсэн их өөрчлөлт” уриан дор зохион байгуулсан байна.
Олон улсын эрдэм шинжилгээний энэхүү нэр хүндтэй их хуралд манай гаригийн 5 тивийн 30 гаруй орны 60 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлээнгийн 500 төлөөлөгч эрдэмтэн судлаачид, 300 магистр, доктор оюутан оролцож Барилга, инженерийн шугаман байгууламж, авто ба төмөр замын далан, гүүр, усан цахилгаан станцын далан, хаалт, уул уурхайн геотехникийн тулгамдсан асуудлуудаар “Хөрсний механик”, “Суурийн инженерчилэл”, “Хөрс чулуулгийн лабораторын ба хээрийн судалгаа”, “Дэлхийн дулаарал ба цэвдэгийн асуудал”, “Цэвдэг хөрсөн дээрх суурийн төсөл“, “Шугаман байгууламжийн геотехник”, “Уул уурхайн геотехник”, “Инженерийн цэвдэг судлал, Геокриологи”, “Газар хөдлөл”, “Хөрсний динамик”, “Хөрс чулуулгийн бэхжүүлэлт, хүчитгэл“, “Чулуулгийн механик ба инженерийн геологи” зэрэг хөрс, чулуулгийн геотехникийн шинж чанар, барилга, байгууламжийн геотехникийн судалгааны ажлын үр дүнгээр бэлтгэсэн 380 илтгэл ирүүлснийг зохион байгуулах хороогоор хянаж 63 секцийн хуралдаанаар авч хэлэлцлээ.
Геотехникийн шинжлэх ухааны салбарт хамгийн их амжилт гарсан Канадын геотехникийн 69 –р эрдэм шинжилгээний хурал, Олон улсын цэвдэг судлалын 7-р бага хуралд оролцсон нь монгол судлаачийн хувьд онол, практикийн мэдлэгээ хөгжүүлэх боломж олгосон үйл явдал боллоо.
Цаашид хурлын материалыг судалж үр дүнг магистр, докторын сургалтын материалд ашиглах боломжтой тул хурлын бүрэн материалын электрон файлыг цаасан дээр буулган хувилж хэвлүүлэн тусгай 4 боть (2300 нүүр хуудас) болгож БАС-ийн салбаруудын сургалт судалгаанд ашиглах боломжтой юм.
Дараагийн хурлуудад ШУТИС-ийн Барилга, архитектур, Геологи уул, уурхайн сургуулийн эрдэмтэд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлж байх нь чухал ач холбогдолтой юм.
Канад улсын Кювек хотын төв хэсэг. Конгрессийн ордон.
Барилга, архитектурын сургууль болон “Монгол базальт” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
S-Quad төслийн хүрээнд явагдаж байгаа судалгааны ажлын шалгаруулалтад амжилттай оролцож, судалгаа хийхээр шалгарч 10.000.000 воны тэтгэлэг авсан багийнханд баяр хүргэе.
“Инженерийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах” дэд төслийн хүрээнд “Ухаалаг анги” байгуулах
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Элемент Медикал ХХК, Ханбогд вейст менежмент центр ХХК, Эко Орчин ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Н.Доржбалдан докторын (Ph.D.) зэргийг амжилттай хамгааллаа