Мэдээллийн технологийн шинэ боломжуудын танилцуулга

Мэдээллийн технологийн шинэ боломжуудын танилуулга

10-р сарын  2 ны 14.00 - 18.00 цагийн хооронд Эрдэм шинжилгээ, судалгааны нээлттэй лабораторийн нээлт, шинэ тоног төхөөрөмжүүд, бүх сургуулийн багш оюутнууд хамтарсан судалгаа хийх баг бүрдүүлэх, мэдээллийн технологийн шинэ боломжуудтай танилцуулах өдөрлөг Е-Нээлттэй Институтын 405 тоот өрөөнд явагдана.

Энэхүү арга хэмжээнд оролцсоноор

- Сүүлийн үеийн шинэ технологиудтай танилцах

-Эдгээр технологи ашигласан судалгааг хийдэг, хамтарч ажиллах боломжтой Японы  профессоруудын семинарт сууж, хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгаа хийх боломжуудын  талаар санал солилцох

- ЭШ, судалгааны шинэлэг сэдэв сонгох

- Хамтарсан судалгааны багт орж ажиллах, хамтарч старт-ап байгуулах

- Оюутнуудын төгсөлтийн ажлыг инноваци-д чиглүүлэх

- Японд болдог олон улсын үзэсгэлэн, тэмцээнд оролцсон монгол оюутнуудын бүтээлүүд г.м-тэй   танилцах юм.

Мэдээллийн технологи нь бүх салбарыг хамарсан шийдлүүдийг бий болгодог тул бүх сургуулийн олон төрөл мэргэжлийн багш нар хамтран ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Виртуал лабораторын танилцуулгыг эндээс харна уу.

Виртуал лабораторын төхөөрөмжүүдийн танилцуулгыг эндээс харна уу.

Та бүхэн нийт багш, оютунуудаа өргөнөөр оролцуулна уу.