Гадаад хамтын ажиллагаа Дотоод хамтын ажиллагаа
Манай сургууль, салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 1969 онд Эрхүүгийн ПДС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар эхэлсэн түүхтэй. 1975 онд Москвагийн Барилгын Инженерийн Улсын Их сургуультай (МИСИ) хамтын ажиллагааны гэрээнд Ректор Б.Лувсанцэрэн, И.А.Стрелчук нар гарын үсэг зурж эрдэм шинжилгээний талаар өргөн хүрээнд хамтран ажиллах болсон юм. ОХУ-ын энэ сургуульд манай салбарын багш нараас Г.Базар, Н.Тогтох, Д.Дашжамц, П.Отгонбаяр нар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан юм. Тус сургуулиас М.К.Щеховцов, Г.М.Ефремов, К.М.Караджи, В.М.Писаревский, Н.Л.Стулий, Н.Н.Захаров, А.А.Васильев, Ю.С.Кунин нарын эрдэмтэд уригдан ирж ажиллаж байсан.
Барилгын инженерийн салбар нь ОХУ, Итали, Япон, Солонгос зэрэг орнуудын их дээд сургуулиудтай багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
- Москвагийн БИС (МИСИ)
- Санктпетербургийн ЛИСИ
- Новосибирскийн БИС
- Эрхүүгийн ТИС
- Сөүлийн Үндэсний их сургууль
- Солонгосын Кёнгилийн их сургууль
- Японы Кочигийн их сургууль
- Сайтамагийн их сургууль
- Ёнсойн их сургууль
- Донг-А-ийн их сургууль
- Италийн Тор Вергатагийн их сургууль
- Японы Ашикагагийн Технологийн их сургууль
- АНУ-ын Өмнөд Дакодагийн Уул уурхайн технологийн сургууль
- Аризонагийн их сургууль
- Тайваны Үндэсний их сургууль
Манай салбарын багш нараас ОХУ-д 1 багш, Япон улсад 6 багш, БНСУ-д 1 багш докторантурт суралцаж байна.