Төсөл, хөтөлбөр

Барилга Архитектурын Сургуулийн профессор, багш нар БСШУСЯамны Шинжлэх ухаан технологийн сан, ШУТИС-ийн Технологийн сан, Каритас Чех ОУ-ын байгууллага, НҮБ, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Инженер технологийн дээд боловсролын төсөл зэрэг гадаад, дотоодын байгууллагуудын санхүүжилтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Барилга Архитектурын Сургуульд хэрэгжиж буй гадаад, дотоодын санхүүжилттэй төсөл хөтөлбөр (2013 оноос хойших)

Хөтөлбөр, төслийн нэр Санхүүжүүлэгч улс, байгууллага Хэрэгжих хугацаа Төслийн удирдагч
1 “Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг цаг уурын эрс тэс уур амьсгалтай, нарлаг оронд төлөвлөх” сургалтын хөтөлбөр Европын холбоо, Erasmus 2020-2023

Б.Билгүүн

ХБОИС
2 УБ хотын дулааны сүлжээний нэмэлт усны зарцуулалт болон химийн найрлагын стандарт, норм Шинжлэх ухаан технологийн сан 2013-2016 С.Чулуунхуяг ХБОИС
3 Байгальд ээлтэй экологийн таатай орчин бүрдүүлэх "Экозуух" технологийг туршин нэвтрүүлэх Шинжлэх ухаан технологийн сан 2014-2015 Д.Басандорж ХБОИС
4 Ногоон барилгын төлөвлөлт Каритас Чех ОУ-ын байгууллага 2014-2015 Э.Нинжгарав
5 Сургуулийн ус хангамж ариун цэврийн байгууламжийг сайжруулах Дэлхийн зөн ОУ-ын байгууллага 2014-2015 С.Чулуунхуяг ХБОИС
6 Ус хангамжийн аюулгүй байдлын төлөвлөгөө сургалтын хөтөлбөр, Усны аюулгүй байдлын төлөвлөгөө Дэлхийн зөн ОУ-ын байгууллага 2014-2015 С.Чулуунхуяг ХБОИС
7 Сургууль цэцэрлэгийн барилгын ус хангамж ариун цэврийн байгууламж ашиглалт засвар гарын авлага UNICEF 2014-2015 С.Чулуунхуяг ХБОИС
8 Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи Япон, Инженер технологийн дээд боловсролын төсөл 2014-2019 Д.Сүнжидмаа ХБОИС
9 Байгалийн болон үйлдвэрийн бохир усан дах хүнд металлуудыг цэвэрлэх Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2015-2017 Б.Лхагвадулам ХБОИС
10 Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн мониторингийн судалгаа Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2015-2017 Ц.Цоггэрэл БИС
11 Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2015-2017 Я.Дүйнхэржав БИС
12 Газар хөдлөлтийн идэвхитэй бүс дэхь барилга, байгууламжийн ул хөрсний динамик шинж чанарын судалгаа Монгол, ШУТИС-Технологийн сан 2015-2017 Ц.Цоггэрэл БИС
13 Гөлтгөнийн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах, шинэ нэр төрлийн дулаалгын болон тусгай зориулалтын гөлтгөнөт барьцалдуулагч үйлдвэрлэх инноваци төсөл Монгол, ШУТИС-Технологийн сан 2015-2017 П.Сэргэлэн ХБОИС
14 Газар хөдлөлтийн онлайн ажиглалтын систем байгуулах, Монгол улсад газар хөдлөлт инженерчлэлийн боловсролыг хөгжүүлэх (Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт) Япон, Инженер технологийн дээд боловсролын төсөл 2015-2020 Ц.Цоггэрэл БИС
15 Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих  төсөл Каритас Чех Репаблик 2015-2020 Э.Нинжгарав, Б.Нарантуяа
16 Бие даалтын өрөөг тохижуулах төсөл Монгол, БСШУЯ-Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2016-2017 И.Гончигбат, Номин-Эрдэнэ Архитектур
17 Гэр хорооллын дулаалгын төсөл Дэлхийн банкны санхжүүжилттэй Улаанбаатар цэвэр агаар төсөл 2017-2018 Б.Мөнхбаяр ХБОИС
18 Ногоон барилгын зураг төсөв төсөл НҮБ 2017-2018 Б.Мөнхбаяр ХБОИС
19 Улаанбаатар хотын захын хорооллын эмзэг бүлгийн айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах төсөл Европын холбооны GERES байгууллага 2017-2020 Б.Мөнхбаяр ХБОИС