“Тогтвортой хөгжил” сэдэвт 16 дахь Монгол-Солонгосын хамтарсан семинар амжилттай болж өндөрлөв.

2024 оны 08-р сарын 18-19-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС-БАС-ийн хамтарсан “Тогтвортой хөгжил” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан семинарыг 16 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Анх 2006 онд ШУТИС-БАС-ийг төлөөлж захирал З.Биндэрьяа, Сөүлийн Үндэсний Их Сургуулийг төлөөлж захирал Хёнмү Ко (Hyunmoo Koh), төслийн удирдагч Мүүнёнг Хан (Mooyoung Han) нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр сургуулийн хооронд эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, хүний нөөцийн солилцоо, харилцан сургалтын айлчлал зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тэр цагаас хойш 2007-2019 онуудад Солонгос, Монгол улсад уг семинарыг ээлжлэн зохион байгуулж, цар тахлын үеэр ч 2022 онд онлайнаар хурлаа зохион байгуулж байв. 2023 оны 5-р сард БНСУ-ын Сөүл хотод “S-Quad” төслийн хүрээнд  “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” чиглэлээр СҮИС зохион байгуулсан юм. “S-Quad” төсөл нь уг хамтын ажиллагааны үндсэн дээр бий болсон хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хот байгуулалтын шинэ салбар байгуулах улмаар хот төлөвлөлтийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг боловсруулж, 1+1 болон 2+2 хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, материаллаг баазыг бий болгох зорилго бүхий КОЙКА байгууллагын 5 сая долларын санхүүжилттэй төсөл бөгөөд БАС-д 2022 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна.

Энэ жилийн Монгол-Солонгосын хамтарсан семинарт ШУТИС-ийн удирдлагыг төлөөлж ректор Т.Намнан, БАС-ийг төлөөлж БАС-ийн захирал Б.Нарантуяа болон салбарын эрхлэгчид, профессор багш нар, судлаачид, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жү Хэнг Лан (Jo, Haeng Lan, Сөүлийн үндэсний их сургуулийг төлөөлж СҮИС-ийн дэд захирал Ким Жае Ён (Kim, Jae Young), СҮИС-ийн Барилга, Хүрээлэн буй орчны сургуулийн эрхлэгч Чо Жае Ёл (Cho, Jae-Yeol), профессор Ин Кён Ли (Lee, In Keun), профессор Квонг Ёнг Сан (Kwon, Young-Sang) тэргүүтэй 16 профессор хүрэлцэн ирж мэдлэг, туршлага солилцохоос гадна цаашдын хамтарсан судалгааг өргөжүүлэн ажиллах, магистр болон докторантурт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тал дээр өргөжүүлэн ажиллахаар боллоо.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Зураг 1. Монгол-Солонгосын хамтарсан семинар 2024.08.19

 

 

 

 

 

 

 

 




Зураг 2. КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жү Хэнг Лан (Jo, Haeng Lan)

Зураг 3. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн дэд захирал Ким Жае Ён (Kim Jae Young)

Зураг 4. ШУТИС-ийн захирал Т.Намнан

Зураг 5. СҮИС-ийн Барилга, Хүрээлэн буй орчны сургуулийн эрхлэгч Чо Жае Ёл (Cho, Jae-Yeol)

Зураг 6. Семинарын эхлэл

Зураг 7. Монголын ёс заншил, урлагтай танилцсан зочдын зураг

Зураг 8. Монголын өв соёлтой танилцсан зочдын зураг