“АЗИЙН ГАН ГҮҮРИЙН ТЭМЦЭЭН”-д амжилттай оролцож Тэргүүн байр эзэллээ.

Азийн орнуудын их, дээд сургуулийн барилгын инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Asia Bridge Competition 2024” тэмцээн нь 2024.08.26-29-ны өдрүүдэд Вьетнам улсын Кан То Их Сургууль (Can Tho University)-д амжилттай болж өндөрлөв. Уг тэмцээнд Япон, Тайланд, Тайван, Индонез, Виетнам, Монгол улсын нийт 21 баг 150 гаруй оюутнууд оролцлоо.

Оролцогч багууд “АЗИЙН ГАН ГҮҮРИЙН ТЭМЦЭЭН”-ий дүрмийн дагуу 4,2 м урттай, ‎‎60см өргөнтэй ган гүүрийг өөрсдөө тооцож төсөллөн, тэмцээний талбайд угсарч, ачааллаж ‎уралдсан ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл, Хотойлтын ‎урьдчилсан тооцоо зэрэг төрлүүдэд оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаа, ур чадвараа ‎сорин өрсөлддөг.

‎“ГАН ГҮҮР”-ийн тэмцээн анх 1980-аад онд анх АНУ-д оюутнуудын дунд зохион ‎байгуулагдаж эхэлснээс хойш 1992 онд Америкийн Барилгын Инженерүүдийн Нийгэмлэгээс ‎үндэсний хэмжээний тэмцээн болгон өргөжүүлж жил бүр мужийн тэмцээнд түрүүлсэн багууд ‎улсын хэмжээний тэмцээнд оролцох эрх авдаг нэр хүндтэй тэмцээн болсон байна. ‎

‎Энэ жил Гифу их сургууль, Токиогийн технологийн дээд сургууль, Фукуи их сургууль, Ёкохама үндэсний их сургууль, Юниверситас Бравижая, Universitas Sebelas Maret, Мухаммадия Йогьякартагийн их сургууль, ШУТИС, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Үндэсний төв их сургууль, Үндэсний Илан Их сургууль, Касесарт их сургууль - Шрирача хотхон, Касесарт их сургууль, Сринахаринвирот их сургууль, Кан То технологийн их сургууль, Миен Тай барилгын их сургууль, Тра Вин их сургууль оролцсоноос Монгол улсаа төлөөлөн дотоодын аварга баг болох ШУТИС болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 2 баг Азийн ган гүүр зохион бүтээх тэмцээнд оролцсон юм. Энд:

ШУТИС-ийн Galaxy баг:

  1. Бүтээцийн өртөг (Structural cost) төрөлд – 1-р байр
  2. Хотойлтын таамаг (Accuracy deflection) төрөлд – 1-р  байр
  3. Нийт өртөг (Total cost) төрөлд – 1-р  байр
  4. Гоо зүйн (Aesthetic) төрөлд – 2-р байр
  5. Угсралтын өртөг (Construction cost) төрөлд - 2 байр

Нийт дүнгээр (Overall performance) – “Тэргүүн байр” -ыг эзэлж бахдам амжилттай эх орондоо ирлээ.